2019 оны 10 дугаар сарын 30-ны 08-20 цаг хүртэл
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.
2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250