Нийгмийн даатгалын байгууллагаас төлсөн шимтгэл, авсан үйлчилгээгээ хянах, зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүхий гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа. Харин та бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал” аппликэйшн”-ийг ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл даатгуулагч өөрөө бүртгэлээ баталгаажуулах боломжтой болжээ. Ингэхдээ өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад л хангалттай юм байна. Аппликэйшний хэрэглэгч болох энгийн алхмуудыг тайлбарлая.
- Та аппликэйшнаа гар утсандаа татаж суулгаарай.
- Бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулаарай.
- Бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн холбоосоор нэвтэрч, бүртгэл баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газраа сонгон, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулснаар нэвтрэх эрхтэй болно. /Нийгмийн даатгалын дэвтрээсээ харах боломжтой/
Мөн app@ndaatgal.mn мэйл хаяг руу бичиг баримтынхаа зургийг илгээж, эсвэл өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очин баталгаажуулах боломж нээлттэй. Бүртгүүлэх болон баталгаажуулахад асуудал гарах, эсвэл мэдээлэл зөвлөгөө шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдох боломжтой юм байна.
Дашрамд дуулгахад сайн дурын даатгалын гэрээг тус аппликейшнаар баталгаажуулах боломжийг бүрдүүлэхээр программ хөгжүүлэлт хийж байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250