...
...

"Хүний нөөцийн менежмент: Өнгөрсөн, одоо, ирээдүй" хэлэлцүүлэг болно

Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо (МХНММХ) нь 2010 онд Монгол улсын хүний нөөцийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэшүүлэх замаар улс орныхоо хүмүүн баялгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үүсэн байгуулагдсан.

Тус холбоо нь ИДС-уудтай хамтран оюутан залуучуудын дунд "Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад"-ыг 11 дэх жилдээ, мөн ажилладаг бүх шатны хүний нөөцийн менежерүүдийн дунд "Оны шилдэг хүний нөөцийн менежер" ажил мэргэжлийн уралдааныг энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уралдааны зорилго нь хүний нөөцийн удирдах ажилтан, менежерүүдийг мэргэшүүлэн бэлтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцон харилцан суралцах,  хүний нөөцийн менежментийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах замаар Монгол Улсын хүний нөөцийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм. 

Энэ жил тус ажил мэргэжлийн уралдаан холбоо үүсэн байгуулагдсаны "Талархлын 10 жил" ойн арга хэмжээний хүрээнд "Хүний нөөцийн менежмент: өчигдөр, өнөөдөр, маргааш" сэдвийн дор хэлэлцүүлэг хэлбэрээр 11-р сарын 19-нд болох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 311613, 90110411 утсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээс аваарай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ