...
...

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

Бизнесээ эхлээд хэдий 10 гаруй жил болсон ч бор зүрхээрээ явснаас биш онолын мэдээлэл, стратеги менежмент гэж юу байдаг, байгууллагадаа түүнийг хэрхэн ашиглах, ингэснээр ямар үр дүн гарах тухай мэдлэг ойлголт муутай явлаа.

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс зарласан “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсанаар манай компанид маш олон эерэг өөрчлөлт гарсан. Сурсан мэдсэнээ ажилтнууддаа зааж, бидний цаашдын стратеги ийм шүү, хэдэн жилийн дараа ийм байр сууринд хүрэх ёстой, үүний тулд та бүхнээс ийм идэвх чармайлт гаргах ёстой гэхчилэн цаг тухай бүр нь байгууллагадаа хэрэгжүүлж байсан.

Энэ сургалт манай байгууллагад үнэхээр хэрэгцээ шаардлагатай байсан зүйлийг өгч, маш чухал үр нөлөө үзүүлж чадсан” хэмээн “Гарьд мебель” ХХК-ийн захирал Г.Мөнхбат ярилаа.

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах “Хөгжлийн хөтөлбөр”-ийг энэ оноос хэрэгжүүлж гурван удаагийн элсэлт авч, 31 компанийн 60 гаруй удирдах ажилтныг хамруулсан бөгөөд өчигдөр энэхүү хөтөлбөрийнхөө үр дүнг дүгнэн хуваалцах арга хэмжээ зохион байгуулсан юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлтөө зөв хийж сурахад нь энэ хөтөлбөр туслах зорилготой бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежментийн тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийн сургалтад сууж, зөвлөгөө мэдээлэл авах боломжийг олгодог.

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн захирал Т.Хулан: “Хөгжлийн хөтөлбөр”-ийг бид харилцагч нартаа зориулаад 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн эхэлсэн. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын хөгжлийг шинэ түвшинд гаргах, бүтээмжтэй ажиллах, мэдлэгийг системтэй олгох зорилгоор энэ хөтөлбөрийг зохион байгуулсан. “Хөгжлийн хөтөлбөр”-т нийтдээ гурван удаагийн элсэлтээр 31 байгууллагын 60 гаруй удирдах ажилтан, бизнес эрхлэгч хамрагдан амжилттай төгсөөд байна. Өнөөдөр харилцагч нар маань бусдадаа туршлагаа хуваалцаж байгаагаас харахад томоохон эерэг өөрчлөлтүүдийг бодитоор хийж чаджээ.

Тухайлбал, борлуулалтын орлогоо 30-40 хувь нэмэгдүүлсэн байгууллага байна, бүтээмжээ 50 хувь, ашигт ажиллагаагаа 20 гаруй хувиар өсгөсөн компани ч байна. Ажлын байрны тоог 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн байгууллагууд ч байна. Тэгэхээр энэхүү хөтөлбөр маань харилцагч нарт үр өгөөжтэй, хүртээмжтэй сайн хөтөлбөр болжээ гэж бид дүгнэж байна” гэв. Дашрамд дурдахад ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийнхөн “Хөгжлийн хөтөлбөр”-өө ирэх онд илүү өргөжүүлэн орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Хэрэв та бизнес эрхлэгч, ХААН Банкны харилцагч бол энэ хөтөлбөрт хамрагдах боломж танд ч мөн нээлттэй гэдгийг дуулгая.

Бид зогсолтгүй бүтээсээр...

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ