Эрүүл мэндийн салбарын удирдлага, хүний нөөцийн менежерүүдэд сургалт /2019.11.20,21/ өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
ЭМС-ын 2019 оны А/121 тушаалын хэрэгжилтийг хангах, Эмч нарын 6-р их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, НЭМГ-ийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, журмыг танилцуулах, санал бодлыг сонсох зорилгоор уг сургалтыг зохион байгуулж 80 хүн хамрагдлаа.
2 өдрийн сургалтаар стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүгийн удирдлага, чанар, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, ажлын байран дахь сэтгэл ханамж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага, ажлын байрны дүн шинжилгээ, албан тушаалын тодорхойлолт боловсруулах арга, хөдөлмөрийн норм норматив, анагаах ухааны эрх зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны хөдөлмөрийн норм норматив хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн эрх зүйн чиглэлийн багш, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл орж чиглүүллээ. Мөн ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар болон Бодлого төлөвлөлтийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ЭМХТ-ийн албадын дарга нар танилцуулга хийж оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250