"Ид шидийн орон" төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Ганжавхланг өнөөдөр танихгүй хүн ховор. Тэрбээр сайхан сэтгэлт залуустай нэгдэн жил бүр шинэ жилийг угтаж, гэр хорооллын бяцхан хүүхдүүдэд "Өвлийн өвөөгийн бэлэг" түгээж баярлуулдаг уламжлалтай болоод байна. Ингэхдээ тэд зөвхөн бэлэг өгөөд орхих биш, тухайн өрхүүдийн аж амьдралын зах зухаас нийгэмд таниулж, амьдралд тус хүргэхийг хичээдэг билээ. Тэгвэл сонгууль дөхсөн энэ цаг доор түүнд улстөрчид эхнээсээ "хайр зарлаад" эхэлсэн бололтой.
Энэ талаар Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах зүйлийг бичжээ.
"За би нэг юм хэлчих үү? Зарим нэг хараал идсэн жүжгийг зогсоомоор байна аа. Над руу сүүлийн 10 хоног хамгийн том сайд, дарга, УИХ-н гишүүд залгалаа, туслах зөвлөхөөрөө манайхыг далайлгалаа загналаа, туслана дэмжинэ гэж заналхийллээ. Тэгэхээр нь утасныхаа симийг хугалж хаяад зүгээр л нэт ордог болгочлоо. Сүүлийн 4 жил хаана хөлөө хугалж яваад гэнэт сонгуулийн өмнө тэнгэрт амилж орхив оо эрхэм дээдэс минь? Бас юу ч билээ баахан шагнал хайлуулсан төмөр шахах гэж оролдов. Оны шилдэг ш...г сдаа энэ тэр гээд ... Тэрийгээ өөрсдөө л ш..гаад зургаа авахуул л даа Зимбабын шилдэг ихрүүд минь! Нэг дарга бүр Ганжавхланд ийм хандив эдэн хүүхдийн бэлэг өгнө гэж мэдэгд, тэгээд тэрүүгээр заавал лайв хийлгэ!!! гээд үүрэг өгцөн байх жишээтэй.
Хэдэн улаан зангиатай хурган ац нар өдөр шөнөгүй шамирч гүйгээд л маниустаа бааварлаад л ... Зайл л даа нэг намрын насгүй үеийн хулгайч нараа! Та нар бүр хэн ч биш юу ч биш ш дээ, өөрсдийгөө хар л даа далдаганасан намчингуудаа! Та нарын шахсан хоолой, уран илтгэл чинь тээр 2000 онд нүүж үлдээд, фэншүүтэйгээ утаа болоод алга болцийшдээ домогнуудаа! Төмс мөмс тариач түлээнүүд минь, наад ягаан зангиа дүлцэн цариа мариагаа одоо боль л доо хулгайч нараа, шахсан хоолой зангидсан хөмсгийг үзэн яддаг үе ирсэн шүү мэдрэмжтэй байгаарай Дамирангууд аа андуурахгүй шүү! Одоо бүгд худлаа хүүхдийн эрх, нийгмийн асуудал ярьж сайн хүн болоод л, та нарын тэр ярвайсан царай яаран гараа арчдаг нойтон салфеткгийг мань мэт нь мэдийшдээ нэг биш удаа. Үнсий" хэмээжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ийм хүү их хуралд сонгох хэрэгтэй нэр дэвш хүү минь
Энэ хүүг заналхийлвэл ёстой алдас болно байлгүй дээ.