Тун ч зоримог, шийдэмгий, өөрийнхөөрөө нэгэн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Хаана ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс эмээдэггүй түүнийг буруутгах хүмүүс ч олон бий. Гадаад нөхөртэй, хэт задгай яриатай гэх зэрэг шүүмжлэлд өртдөг тэрбээр өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун явдаг нэгэн.
Хөгжимгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлдөггүй тэрбээр олон хүүхэдтэй болох тал дээр өөрийн байр суурийг илэрхийлжээ. Энэ тухайгаа "Энэ дэлхий дээр бид өөр өөрсдийн өгөгдөлтэй л ирсэн шүү дээ. Би дуу хөгжим түгээх үүрэг даалгавартай ирсэн бол миний үр хүүхэд талын асуудал хямгатай байдаг ч юм уу. Хүн хэзээ ч зуун хувь бүх зүйлийг тээгээд явдаггүй л байхгүй юу. Нөхөр, олон хүүхэдтэй байгаа эмэгтэйчүүд олон үр хүүхдийг энэ дэлхийд авчрах үүрэг хүлээсэн хүн байгаа байхгүй юу.
Тэгэхээр үндсэн үүргээ ухамсарлах юм бол аз жаргал нь дагаад ороод ирдэг юм биш үү гэж би хэлмээр байна. Яг үнэндээ би тийм ч сайн ээж ерөөсөө биш. Гэртээ бантан хутгаад л зогсож байхдаа би тийм ч их аз жаргалтай байдаггүй л байхгүй юу. Яг үнэнээсээ... Энэ миний л өгөгдөл байхгүй юу. Нэг хүний хоолыг хийгээд л... Яг үнэндээ би эрэгтэй хүний цамц угааж үзээгүй. Гайхвал гайх, муулбал муул гэдэг шиг. Хүн бүрд өөр өөрийн явах зам мөр гэж байна, түүнийгээ л дагаж явна" хэмээсэн байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Тэнэгт