...
...

“KING TUG” Н.Төгсцогтын тулаан айсуй

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цолоо хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх гэж буйг манай спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж буй билээ. АНУ-ын үндэсний SHOWTIME суваг уг тулааныг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ оройн гол үйл явдал мэдээж Г.Рассель-Н.Төгсцогтын тулаан.

Эдүгээ 31 настай, мэргэжлийн рингд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа Гэри Рассель, мэргэжлийн боксын рингд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан 27 настай манай Төгсөө нарын тулаан боксын ертөнцийн анхаарлыг маш их татаж байна.

АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд ч Аллентаунд олноороо очиж, Төгсцогтыгоо уухайлан дэмжихээр зорьж байгаа аж.

Энэ үдэш бокс сонирхогчид бас нэг сонирхолтой тулааныг ч үзэх юм. WBA холбооны 55,4 жингийн дэлхийн аваргын төлөө Кубын Гильермо Ригондо-Венесуэлийн Либорио Солис нар мөн тулалдана. Сонирхогчдын боксын Олимпын болон дэлхийн хошой аварга болж, мэргэжлийн боксын WBA, WBO холбооны дэлхийн аварга болж байсан Кубын Г.Ригондог манай бокс сонирхогчид сайн мэдэх байх. Тэгвэл Л.Солис ч мөн WBA, IBF холбооны дэлхийн аварга болж байсан хүн.

“Морьтны хишиг явганд” гэгчээр Төгсцогтын тулааныг үзэхээр тасалбар авсан хөгжөөн дэмжигчид маань мэргэжлийн боксын дөрвөн ч дэлхийн аваргын халз тулаануудыг үзэх нь ээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ