...
...

Никитон: Б.Чинбат, Ц.Сарнай нарын бие сайжирч байгаа

БНХАУ-д коронавирусын халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч Б.Чинбат, Ц.Сарнай нарт зориулсан "Niciton & Friends" тоглолтыг хойшлуулжээ.

"PrayForChinbaFamily" хандивын аяны хүрээнд зохион байгуулж буй "Niciton & Friends" тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 17:00 цагаас "Улаанбаатар палас"-ын концертын Их танхимд болох аж.

"Үзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив энэ хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа" хэмээн тоглолтын зохион байгулагчид мэдэгдлээ. 

"Никитон" хамтлагийнхан мөн хөгжмийн зохиолч Б.Чинбат, түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгалаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ