Австрийн Зальцбург хотын эмнэлэгт коронавирустэй байж болзошгүй эмэгтэй шинжилгээнд орохоор хүлээж байхдаа гэнэт зугтжээ.
Орон нутгийн цагаар шөнийн 03:00 цагт Зальцбургийн их сургуулийн эмнэлэгт коронавирусийн шинж тэмдэг илэрсэн 31 насны эмэгтэй ирж улмаар 10 цагийн орчимд эмнэлгээс зугтсан байна.
Зальцбург хотын цагдаагийн газар зугтсан эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж. Одоогоор түүний зугтсан шалтгаан тодорхой болоогүй байна. Эмнэлгээс зугтаах үедээ хамгийн сүүлд холбогдсон хүнийг тогтоохоор ажиллаж буй аж.
Австри улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: BBC
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250