Хятадын судлаачид шинэ төрлийн коронавирусний хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдвартай болох нь тогтоогджээ.
Хятадын шинжлэх ухааны академийн мэдээлснээр судлаачид шинэ төрлийн коронавирусний 103 сорьцыг шинжилж, сүүлийн үед эл вирус 149 хувирал буюу мутацад орсныг тогтоожээ.
Түүнчлэн, вирус S болон L гэх хоёр дэд төрөлд хуваагдан хөгжсөн нь 101 сорьцод илэрчээ. Эдгээрийн 30 хувь нь S төрөлд хамаарах бол 70 хувь нь L төрөлд орох гэнэ. L нь нөгөө төрлийг бодвол илүү халдвартай гэж мэргэжилтнүүд онцолж байна.
S төрлийн коронавирус сарьсан багваахайд илэрсэн вирустэй ихээхэн төстэй бөгөөд энэ төрөл титэм вирусний “хуучин” хувилбар гэсэн дүгнэлтэд хүрчээ. L төрөл Ухань хотод халдварын тархалтын эхэн үед дэлгэрсэн ба энэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногоос хойш ховор тохиох болсон аж.
КОВИД-19 коронавирусийг SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж, MERS буюу Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний үүсгэгч вирусийн бүлэгт хамруулжээ.
Сүүлийн арван жилд аль аль вирус нь Ойрх Дорнод болон Зүүн Азид олон зуун хүний амийг авч одсон ба тэмээ, гэрийн тэжээвэр шувуугаар дамжин халдварладаг халдварт өвчин дэгдэхэд хүргэжээ.
КОВИД-19 коронавирусний анхдагч тээгчийг сарьсан багваахай байсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Үүнтэй зэрэгцэн панголин эсвэл могойноос халдварласан болохыг илтгэх нотолгоо олдсон юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250