...
...

"Хүннү эйр" компани “ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДАА ДЭМЖЬЕ” аяныг эхлүүллээ

Дэлхий нийтийг хамарсан COVID 19 цар тахлын гамшиг манай орны бүхий л салбарт санхүүгийн хямрал дагуулж өнөөдөр бид бүгдийг айдаст автуулаад байгаа билээ.

"Хүннү эйр" компанийн хувьд өнөөдрийн байдлаар олон улс болон орон нутгийн бүх хуваарьт нислэгүүд бүрэн зогсож, төлбөр тооцоо шилжүүлэх боломжгүй, санхүүгийн хүнд байдалд орсон хэдий ч ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, алтан амиа үл хайхран, эзэмшсэн мэдлэгээ зориулан нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнууддаа сэтгэлийн дэм, эрч хүч өгөхийг хүсэж “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж, энэхүү аянд бүх байгууллага, иргэдийг нэгдэхийг уриалж байна.

Тэд энэхүү аяныхаа хүрээнд Эрүүл Мэндийн Яаманд гамшгийн онцгой нөхцөл байдлын үед ажлын хэрэгцээнд нь зориулж өөрийн нислэг үйлдэж буй Орон нутгийн чиглэлд 100%-ийн хөнгөлөлттэй зорчих 60 эрх, Халдварт Өвчин судлалын Үндэсний Төвийн тэргүүн шугамд ажиллаж байгаа бүх ажилтан буюу нэр бүхий нийт 100 ажилтанд нислэг үйлдэж буй Орон нутгийн аль нэг чиглэлд 1 удаа 2 талдаа 100 хувийн хөнгөлөлттэй зорчих эрхийн бичгүүдийг өнөөдөр /2020.04.07/ ЭМЯ-ны төрийн бичгийн дарга Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нарт хүлээлгэн өглөө.

 Мөн Хүннү Эйр компанийн хамт олон энэ аюулт тахлын эсрэг ард түмнээ хамгаалан ажиллаж буй бүх салбарын нийт ажилчин албан хаагчдадаа баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ