...
...

“Эко констракшн” ХХК-ийн хамт олон НОБГ-т тоног төхөөрөмжийг хандивлалаа

Дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийн хамт олноос нийт 80.000.000₮-ийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР-т  хандивлалаа.

Тус компанийн хамт олон Нийслэлийн Онцгой байдлын газарт амьсгалын замын дутмагшилтай хүмүүст нэн шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 20 ширхэг, өвчтний зүрхний бичлэг, даралт, хүчил төрөгчийн хэмжээ зэрэг  амин үзүүлэлтүүдийг хянах хяналтын монитор 2 ширхэг, 15-50 мкв талбайг ариутгах хүчин чадалтай зөөврийн кварц 30 ширхэг болон компанийн хамт олон өөрсдийн гараар оёж, ариутган халдваргүйжүүлсэн 20,000 ширхэг амны хаалтыг Нийслэлийн онцгой байдлын газарт гардуулан өгсөн юм.

 “Эко констракшн” ХХК нь 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани бөгөөд Нийгмийн хариуцлагын хүрээнд  хүүхэд багачуудын хөгжил, тэдний аятай тухтай орчинд өсч хүмүүжихэд чиглэсэн ажлууд, цэцэрлэг, сургуулийн анги танхим, эмнэлэг, асрамжийн газрын өрөөнд засвар хийж, тохижуулах, хандив, тусламж үзүүлэх, хүүхэд багачуудад оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом, хөгжмийн зэмсэг, хичээлийн хэрэглэл бэлэглэх зэргээр нийгмийн тодорхой хэсэгт бодит дэмжлэгийг үзүүлж ирсэн.

 

 Дэлхий нийтээрээ халдварт өвчинтэй тэмцэж буй энэ цаг үед ч Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Эко констракшн” ХХК нь “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.    

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ