...
...

КОВИД-19 | Монгол Улс Буриадад тусламж үзүүлнэ

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-д суралцдаг 126 монгол оюутан Москва хотоос Улаан-Үүд хүртэл онгоцоор, Улаан-Үүдээс дөрвөн автобусаар эх нутагтаа ирцгээсэн билээ. Энэ арга хэмжээг ОХУ-ын Буриад улсын төр засгийн тусламж, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Тэгвэл буриадууд өнөөдөр өөрсдөө маш хүнд байдалд байна. Тодруулбал, Буриад улсад коронавирусний халдварын 150 гаруй тохиолдол бүртгэгдлээ.

Буриадад эмчлүүлж байгаа хүний тоо 80 гаруй бол эдгэрсэн хүн 43 болжээ. Хоёр хүн нас барж, 12632 хүн тусгаарлалтад  байна. Буриад улсад амны хаалт болон гар ариутгагчийн хомсдол үүсээд байгаа хүнд өдрүүдэд монголчууд буриад ахан дүүстээ туслах, амны хаалт, гар ариутгагч хандивлах аяныг эхлүүлжээ.

Монголоос ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо/МАВСУЗ /-ноос санаачлан эхлүүлсэн аяныг Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны салбар Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МонМАПРЯЛ), ЗХУ|ОХУ-д төгсөгчдийн Хөгжлийн холбоо дэмжин зохион байгуулж байна.

Тэд өнөөдөр /2020.04.22/ Россотрудничество-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОШУСТ-с санаачлан Буриад улсад Монгол Улсаас тусламж үзүүлэхээр эхлүүлсэн аяны талаар “Улаанбаатар-Улан-Удэ” теле гүүр зохион байгуулах аж. Цахим уулзалтад УИХ-ын дарга, Монголоос ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо /МАВСУЗ /-ны тэргүүн Гомбожавын Занданшатарын мэндчилгээг хүргүүлэх аж.

Монголын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал А.Базархандаев, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэд захирал Т.Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, МУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар Ж.Гүррагчаа зэрэг албаны олон хүн оролцох юм байна.

ОХУ-ын талаас Буриад улсын Засгийн газрын тэргүүний нийгмийн хөгжлийн орлогч В.Цыбикжапов, Аялал жуулчлалын сайд М.Бадмацыренова, Сангийн сайд Е.Кочетова зэрэг хүмүүс оролцох аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ