Дэлхийн олон улс оронд гашгийн эрсдлийг бууруулах өдөр гэж байдаг. Эцэг, эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.
Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт нэг настай эрэгтэй хүүхэд урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, болсон явдлыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
Иймд энэхүү мэдээг уншиж байгаа бол та яг одоо өөрийн амьдарч буй орчин тойрон, гэрээ тойруулаад сайтар нэг хараарай. Энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалаарай.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
baga nasnii chuuched ???, uu be ??, barag albaar uulgasan uu ???