...
...

"Сэлэм" эргүүлэгч С.Бямбацогтын шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтыг худал мэдүүлэг өгсөн, хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, нийт 3 жил, 30 хоногийн хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг С.Бямбацогт эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Хуралд шүүгдэгч Н.Мөнх-Учрал, С.Бямбацогт нар цахим сүлжээгээр оролцсон бөгөөд С.Бямбацогтын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Н.Мөнх-Учралын өмгөөлөгч Т.Энхбаяр нараас “...Шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүд тус тус ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.

Одоогоор шүүх хуралдааны тов гараагүй байна.

Шүүгдэгч С.Бямбацогт нар нь ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ