...
...

Н.Байгальмаа: “Цуван дээл” Монголд төдийгүй дэлхийд аяллын хэрэгцээт хувцас болно

Үндэсний хэв шинжит орчин үеийн загварлаг хувцас үйлдвэрлэгч “Shijir shine” брэндээс аялал, өдөр тутмын хэрэгцээнд зориулсан “цуван дээл”-ийг зэх зээлд нийлүүлж эхэлжээ. Оюуны өмчөөр баталгаажсан, дахин давтагдашгүй уг дээлийг “Shijir shine” брэндээс хэрэглэгчдийн хүсэлтэд тулгуурлан монгол дизайнерийн ур ухааныг шингээн шинэчлэн урласан бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загвартайгаар үйлдвэрлэж байгаа аж.

“Цуван дээл” нь орчин үеийн загвартайгаас гадна шороо, тоос тогтохгүй, хөнгөн, зөөлөн материалтай, овор хэмжээ багатай, угаалгын машинаар угааж болохоороо онцлог. Үнийн хувьд хэн ч худалдан авах боломжтой байхыг бодолцсоны зэрэгцээ улсын баяр наадмыг тохиолдуулан 20 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм байна.  

Аялал зугаалгын богцонд зайлшгүй багтах зүйлээр нэрлэгдэж буй “Shijir shine” брэндийн “цуван дээл”-ийг мэргэжлийн аялагчид өмсөх дуртай байдаг бөгөөд тэмээтэй аялагч Н.Байгальмаа өмсөж аяладаг ажээ. Иймд “цуван дээл”-ний давуу тал болон онцлогийн талаар аялагч Н.Байгальмаатай ярилцсанаа хүргэе.


-“Shijir shine” брэндийн “цуван дээл”-ийг та аялалдаа өмсдөг юм байна. “Цуван дээл”-ийг яагаад сонгох болсон бэ?

-Би 17 настайгаасаа хойш 34 улсаар аялаад байна. Миний аялал олон төрлийн зорилготой. Монгол Улсаа дэлхийд таниулах, түүх, соёлоо хадгалах, сурталчлах. Мөн хүмүүст нэг нэгнээ дэмжихийг уриалдаг. Тиймээс “Shijir shine” брэндийг үүсгэн байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж ирсэн. Нөгөөтэйгүүр “цуван дээл” цаг үеэ мэдэрсэн бүтээгдэхүүн болж чадсан. Магадгүй зарим хүнд энгийн дээл шиг харагдаж болох ч хүний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг нь надад таалагдсан. Би аяллын хүрээнд өвөл, зунгүй хэрэглэж үзсэн учраас хэрэглэхэд үнэхээр тохиромжтой дээл гэж хэлмээр байна. Монгол дээлний загвартай, хөдөө хээр явахад тоос шороо тогтохгүй, салхи нэвтрэхгүй, амархан норохгүй. Мөн эвхэж хураахад маш жижиг хэмжээтэй болчихдог. Жин нь ердөө 300-хан грамм. Тиймээс үндэсний үйлдвэрийн загварлаг хувцсыг хэрэглэхийг залуучууддаа уриалж байна.

-“Цуван дээл”-ийг хаана өмсвөл тохиромжтой вэ?

-Аялах сонирхолтой хүмүүст заавал байх ёстой хувцас. Үнэнийг хэлэхэд аяллаар явахад тэр бүр дээл өмсөөд байж чаддаггүй шүү дээ. Тэгвэл “цуван дээл”-ийг бүх үед өмсөх боломжтой. Мөн аяллаас гадна өдөр тутмын гангараанд ч өмсөхөд тохиромжтой. Ялангуяа манайх шиг хуурай, сэрүүн уур амьсгалтай нөхцөлд цув хэлбэрээр өмсөж болно. Даашинз, хослол, чөлөөт хувцасны гадуур өмсчихнө.  

-“Цуван дээл”-ний загвар таны сэтгэлд хэр нийцэж байгаа вэ?

-Сүүлийн үед залуучууд дээл өмсөх нь нэмэгдэж байна. Ялангуяа орчин үеийн загварлаг дээл өмсөж олон нийтийн сүлжээнд нийтэлж бусдыгаа уриалдаг болсон. Үүнд сонгодог утгаараа тохирох дээлээр “цуван дээл” нэрлэгдэж байгаа. Учир нь “цуван дээл”-ийг бүтээхдээ уламжлалт хэв загвартай хувцсыг орчин үеийн ахуй амьдралтай хэрхэн зохицуулах вэ гэдгийг бодолцож бүтээсэн юм билээ.

-Та “цуван дээл”-ийг яг аль аялалдаа өмссөн бэ. Аяллын явцад эдэлгээ даах чадварыг нь шалгаад амжсан байх?

-Би 2018 онд тэмээтэй аяллаа эхлүүлж эртний Персийн эзэнт гүрний үргэлжлэл Иран Улс хүртэл аялаад цагаан сарын өмнөхөн ирсэн. Энэ аялалдаа “цуван дээл”-ийг өмссөн. Мөн Монголдоо ч өмсдөг. Олон улсад дэгдээд байгаа цар тахлын улмаас хил гааль хаагдахад Монголын говийг сурталчлан таниулах, ирэх жилүүдийн кино наадмуудад өрсөлдүүлэхээр 10 цуврал нэвтрүүлэг хийлээ. Говийн аялалдаа “цуван дээл”-ээ өмсөж явсан. Хавар цаг таарсан болохоор говийн угалз, элсэн шуургатай таарч байлаа. Тэр бүхэнд “цуван дээл”-ний ачаар бүрэн хамгаалагдаж чадсан. Энэ дээл хээрийн нөхцөлд үнэхээр тохиромжтой гэдэг нь харагдсан. Амархан хир болохгүй. “Цуван дээл”-ний гол үзүүлэлт нь  хөлөргөдөггүй. Ер нь ямар ч орчин нөхцөлд өмсөх боломжтой, миний хайртай дээл болсон.

Үнийн хувьд ч хямдхан. “Нарантуул” захаас нэг куртка худалдан авахад 150 мянган төгрөг болно. Гэтэл энэ дээл нээлтийн үнэ гэж 134 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Хошигнож хэлэхэд, манайх чийглэг, борооны улиралтай болсон шиг л бороо орж байна. Энэ үед залуучууд маань аялал, зугаалгадаа “цуван дээл”-ийг авч явахыг зөвлөх байна.

-Та дараагийн аяллаа төлөвлөсөн үү, хэзээ аялалдаа гарах вэ?

-Тэмээтэй аяллын маань эцсийн зогсоол нь Европ, цаашлаад Лондон байх болно. Хэрэв хөл хорио тавигдвал ирэх есдүгээр сарын 15-нд Парис хотноо болох тэмээний фестивальд оролцохоор төлөвлөөд байна. Тэр үеэрээ “цуван дээл”-ээрээ үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа. “Цуван дээл” Монголын төдийгүй дэлхийн аяллын хэрэгцээт хувцас болно гэдэгт итгэж байна.


"SHIJIR SHINE" холбоо барих:

Фэйсбүүк хаяг:   https://www.facebook.com/pg/ShijirShineBrand/photos/?ref=page_internal

Утас:                99107324

 
 

Онцлох мэдээ