...
...

ДАРАНГУЙЛАГЧ ПАК ЧОН ХЭ ХЭРХЭН УЛСАА ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН БЭ?

Асар богино хугацаанд эдийн засгаа хүчирхэгжүүлж хөгжиж чадсан яруу тод түүхтэй улс бол Өмнөд Солонгос улс юм. Солонгосын дайны дараа байгуулагдсан энэ улс тухайн үедээ дэлхийн хамгийн хоцрогдсон ядуу орнуудын нэг байв. Нэг хүнд оногдох ДНБ нь Нигер Уганда зэрэг орноос ч доор байсан юм. Байгалийн ямар ч баялаггүй, иргэд нь боловсрол нимгэн, ядуу, мөнгө санхүүгийн дутагдалтай, дайны хөлд эвдэрч сүйрсэн, үндэсний үйлдвэрлэлгүй, АНУ-с үзүүлэх тусламжаар хоног өдрөө торгоосон улс байсан билээ.
Гэтэл одоо маш өндөр хөгжилтэй , том эдийн засагтай дэлхийн гүрнүүдийн нэг болов.
Манай улс зах зээлд шилжээд 28 жилийн турш барууны либерал эдийн засагчдын зааж өгсөн болгоныг чадах чинээгээрээ хийсээр ирсэн боловч одоо асар их гадаад өртэй, үндэсний үйлдвэрлэлгүй, хэрэглэгч улс болж хүмүүс нь энэ Өмнөд Солонгос руу дүрвэсэн улс болжээ.
Бид Өмнөд Солонгосын хурдан хөгжсөн туршлагыг анхааралтай судлах хэрэгтэй байна.
Олон хүмүүс Солонгосын хурдан хөгжлийг дараахь байдлаар тайлбарлах хандлагатай байх юм. Үүнд;
"Солонгос хүмүүс маш ажилсаг, ёс суртахуунтай болохоор хөгжсөн".
"Солонгост АНУ их тусалж байсан",
"Солонгос ашигтай байрлалтай, далайд гарцтай",
" Солонгос хүний ажил амьдралд хандах философи онцгой".
"Солонгос улс боловсролд их анхаарал хандуулсан"
"Солонгос улс гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай байсан".
"Солонгос улсын удирдагчид эх оронч байсан"
"Тэд авилгалтай хүчтэй тэмцсэн"
"Солонгосууд их эв нэгдэлтэй, эх оронч" гэх мэтээр.
Эдгээрийг сайн ажиглавал эдийн засгийн чухам яг ямар бодлого хэрэгжүүлсэн бэ гэдгийг нарийн яриагүй, асуудалд өнгөц хандаж байгаа байдал ажиглагддаг.
Дээрх бүгд нь мэдээж улсын хөгжилд ач тустай чанарууд болох нь үнэн. Гэхдээ ийм чанар зөвхөн солонгосчуудад байсан юм бишээ.
Тэгэж ярьвал монголчууд тэднээс тэсвэр тэвчээрээр илүү гарна уу гэхээс дутахгүй...оюун ухааны спортоор дэлхийд байнга түрүүлдэг гээд ярьвал ярих юм их бий.
Зөвхөн эдгээрээс болж эдийн засаг тийм хурдацтай өсдөггүй гэдгийг өөр бусад олон орны жишээнээс харж болно. Ямар ч хүн хэрхэн баяжсан аргаа хүнд хэлж өгөх дургүй байдаг. Улс орон ч гэсэн ялгаагүй.

Тэгэхээр тэдний хөгжлийн жинхэнэ жор нь юу байв?
Пак Чон Хи-г дарангуйлагч байсан гэдгийг бүгд мэддэг. Тэр чухам яаж ямар жороор улсаа хөгжүүлсэн бэ?
Түүнийг засгийн эрхэнд гарч ирэхээс өмнө Солонгос улсын байдал өнөөгийн Монгол улсын нөхцөл байдалтай олон талаараа төстэй байжээ.
Түүний өмнөх ерөнхийлөгч Ли Сы Маны үе буюу 1953-1961 оны үед тус улс америкчүүдийн зааж сургасан либерал замаар явж байв. Мөн АНУ үлэмж хэмжээний тусламж үзүүлсээр байсан боловч нэг л болж өгөхгүй, өөдлөхгүй байв.
Япончуудын үлдээсэн цөөн хэдэн үйлдвэр, банкуудыг засгийн газартай ойрын харилцаатай хүмүүст хямд хувьчлах замаар маш цөөхөн тооны чинээлэгдүү иргэд бий болсон байв. Ард иргэдийн ихэнх нь маш ядуу байв.
Тэд улсын тэндэрээс мөнгө цөлмөж байв.
Энэ үед явуулсан нэг бүтэлгүй бодлого бол импортыг орлох бодлого юм. Импортыг хэт өндөр татвараар хязгаарлаж бүх зүйлийг дотоодоо өөрсдөө хийдэг хангадаг болох гэж чармайж байв. Одоогийн Хойд Солонгосын чучхэ шиг бодлого байжээ.
Тун цөөн төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохыг зөвшөөрч байсан ба тэр нь үндсэндээ АНУ-ын санхүүгийн тусламжаар АНУ-с худалдан авсан бараа байсан юм. Энэ бас л дотоодын үйлдвэрлэл хөгжихөд саад болж байжээ.
Байгалийн нөөц баялаг ихтэй ЗХУ энэ бодлогоор үйлдвэржиж чадсан байдаг бол хүн амаас өөр нөөцгүй Солонгос улсад энэ бодлого огт тохироогүй юм. Экспорт хийх зүйл бараг байхгүй байв.
Тэгж байтал Пак Чон Хэ засгийн цэргийн эргэлтээр засгийн эрхийг атгав.
Тэр дараахь бодлого шийдвэрүүдийг явуулав.
Үүнд;
1.Пак хамгийн түрүүнд бүх банкуудыг төрийн мэдэлд авав. Хувийн банк байгуулахыг тас хориглов. Ингэснээр улсын мөнгө санхүүг өөр дээрээ нэгтгэн зангидаж ирээдүтэй гэсэн салбаруудыг дэмжих хэрэгсэлтэй болжээ.
Мөн гадаад руу мөнгө гуйвуулахыг хориглож мөнгө гадагшаа урсахаас хамгаалав.
Хувийн компаниудын гадаад худалдааны гүйлгээг хатуу хянаж эхлэв.
2.Улс төрийн тогтвортой байдал бий болгох үүднээс онцгой байдал тогтоож дарангуйлал тогтоов. 4600 гаруй хүнийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглов. Ганц намын систем тогтоов. Өөр бусад намыг хориглов. Эсэргүүцсэн зарим нэг хүнийг шоронд хийх буюу устгав. Сүүлд америкчүүдийн шахалтаар сонгууль явуулсан болж супер эрх мэдэлтэй ерөнхийлөгч болов.
3.Мөн тэрбээр томоохон бизнесменүүд банкны эздийг баривчилж заримых нь зарим үйлдвэрийг төрд хурааж, төрөөс явуулах бодлоготой хамтран ажиллахыг зөвшөөрүүлсэний дараа тэднийг суллан тавив.
4.Бүхнийг өөрсдөө хийнэ гэдэг импорт орлох бүтэлгүй бодлогоос татгалзаж экспорт бий болгоход чиглүүлж, гадаад зах зээлээс мөнгө олдог болж, олсон мөнгөөрөө хэрэгцээт бараа түүхий эдээ импортлоход чиглэсэн бодлого боловсруулав.
Импортлохыг зөвшөөрсөн барааны жагсаалт гэж байсныг
( жагсаалтанд багтаагүй бараа хориотой байсан) импортлохыг хориглосон барааны жагсаалтаар солив.( хориглоогүй бол зөвшөөрнө).
Импортын хоригоо ийнхүү бага зэрэг сулруулсан боловч дотооддоо үйлдвэрлэдэг бараанд бол өндөр татвар тавьж , үйлдвэрлэгчидээ хамгаалсаар байв.

5.Соц. системийн орнуудын нэг адил 5 жилийн төлөвлөгөө батлав . Эхний ба 2-р таван жилийн төлөвлөгөө бол экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал байв. Санхүүжилтийг нөгөөх улсын банкаасаа хийж байв. Энэ банкинд Солонгос улсын бүх иргэд ба компаниудын хадгаламж байсан юм. Гэсэн хэдий ч мөнгө бага байсан тул Баруун Германы банкуудаас 300 сая доллар зээлэв.
Экспортыг улсаас тавьсан шаардсан хэмжээнд хүргэж чадсан компаниудад маш бага хүүтэй зээлээр бөмбөгдөж байв.
Ингэснээр ажлын байрууд бий болж, валютын нөөц нэмэгдэв.

6. Хоёрдугаар ба 3-р 5 жилийг хүнд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж төлөвлөв. Дэлхийн банкнаас зээл хүссэнд дэмжихгүй байв. Америкчүүд Солонгос улсыг өөрөөсөө , зээл тусламжаасаа хараат байлгах сонирхолтой байв.
Америкчүүд "танай улсад металлурги ба химийн үйлдэрлэл хэрэггүй " гэцгээж байж.Гэвч Пак ДБ-дахь америкчүүдийн үгэнд оролгүй өөрийн бодлого дээрээ тууштай байв. Металлургын ба химийн үйлдвэрүүдтэй болохыг хүссэн Пак-г Дэлхийн банк дэмжихгүй байсан боловч эцэстээ мөнгө зээлжээ.
Пак-ийн үед 40 орчим аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна.
Энд нэг онцгой анхаарал хандуулах зүйл бол Пак гаднаас ирж буй зээл тусламжийг шууд тэр чигээр нь цаашаа компаниудад зээлдүүлэх биш харин улсын банкны нөөц болгоод, уг банк нь уг нөөцөндөө тулгуурлан цаашаа зээл үйлдвэрлэж байсан явдал юм. Уг улсын банк нь хөрөнгө оруулалтын банкны журмаар ажиллаж байсан юм. Банк гэдэг бол өөрийн нөөцөнд байгаа бодит мөнгөнөөс хэд дахин их үнийн дүн бүхий зээлийг олгодог санхүүгийн технологитой учир ( үүнийг fractional reserving гэдэг ба нөөцөнд байгаа доллар тутамд 10 дахин илүү үнийн дүн бүхий зээл үйлдвэрлэхийг зөвшөөрөх журам) гаднаас орж ирсэн мөнгийг үнийн дүнгээс нь хэд дахин илүү үнийн дүн бүхий зээлийг Солонгосын компаниудад өгч эдийн засгаа хөөсрүүлэх бололцоо олгож байж!

Цаад зээл авсан компаниуд нь тэр мөнгөөрөө үйлдвэрлэл явуулж экспорт хийн гадаадаас ашиг олж мөнгөө өсгөөд дахиад л улсын банкинд хадгалах учир улсын банкны мөнгөний нөөц тасралтгүй нэмэгдэж ( иргэд ба байгууллагын хадгалуулсан мөнгө банкны нөөц болдог) дахин зээлдүүлэх чадвар нь ч нэмэгдсээр байжээ.
Санхүүгийн ийм хүчирхэг хөшүүргэтэй Пак-ийн ЗГ үндэсний компаниуддаа маш бага хүүтэй зээлийг хүссэн хэмжээгээр өгөх боломжтой болсон ажээ.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ХУРДАН ХӨЛ ДЭЭРЭЭ БОССОНЫ ХАМГИЙН ГОЛ ЖОР НЬ ЭНЭ БАЙЖ!!!
Тун удалгүй олон салбарт үйл ажиллагаа явуулдаг хэдэн арван Чеболиуд буюу корпорацуудын грүппүүд төрөн гарч ирсэн юм.(Дэү, Хюундай, Самсунг гэх мэт). Тэднийг төрөөс хөнгөлөлттөй зээлийг хүссэн хэмжээгээр нь өгч байсны үр дүн энэ байлаа.

7. Пак эхний 1-р ба 2-р таван жилд экспорт хийж л байвал бүх компаниудыг дэмжиж байсан бол 3-р таван жилээс улсаас зааж өгсөн , улсаас хөгжүүлнэ гэж зарласан хүнд үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжих болжээ. Уг чиглэлүүд нь капитал агууламж өндөртэй боловч их өндөр технологи шаардагдахгүй салбарууд байв.Энэ бодлогоос гажсан компаниудад дэмжлэг үзүүлэхгүй байхаас гадна лиценз, татвараар дарамталж байв.

8) 4-р таван жилээс эхлэн технологи агуулсан үйлдэрлэлүүд хөгжүүлж эхлэв. Автомашин, электроник гэх мэт.

9. Эхний таван жилүүдэд ажилах хүчийг аль болох хямд байлгах бодлого баримталж байв. Энэ үед Солонгосын цорын ганц давуу тал нь хямд ажиллах хүч байсан тул энэ давуу талаа аль болох удаан хадгалахыг хичээж байв. Ажиллагсад өдөрт10-14 цаг ажиллаж сард 1-2 өдөр амарч байв. Ажил хаялтыг хориглож эрүүгийн хуулиар хатуу шийтгэж байв.
1960-аад оны эхэн үед солонгосчууд ердөө өдрийн аяга будааны төлөө өдөржин ажиллахад бэлэн байсан юм.
Улсын , хямд үнэтэй нийтийн эрүүл мэндийн систем, нийгмийн халамж, өндөр насны тэтгэвэрийн систем гэж 2000 оныг гартал Солонгост огт байхгүй байв. Улсын, ард түмний бүх мөнгө улсын банкинд хадгалагдаж экспорт хийх компаниудыг санхүүжүүлэхэд дайчлагдаж байсан гэсэн үг юм.

Пак Чон Хи-гийн эдийн засгийн бодлого нь либерал эдийн засгийн онолоос маш хол хөндий байв. Төр эдийн засагт хүчтэй оролцож, юуг хөгжүүлэх, юуг хөгжүүлэхгүй байх вэ гэдгийг зааж байсан явдал, арилжааны банкуудыг хурааж авч санхүүжилтийн эрх мэдлийг төрийн тэргүүн өөр дээрээ төвлөрүүлсэн явдал, дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа зүйл дээр импортыг хүчтэй хязгаарлаж байсан.(Солонгост одоо ч гадаадын машин асар өндөр импортын татвартайг мэднэ биз дээ) зэргээс маш тодорхой харж болно.
Тэрбээр өөрийн ЭЗ-ийн бодлогоо хэрэгжүүлэхэд урт хугацаа хэрэгтэй ба мөн эсэргүүцэгчид олноор гарч ирсэн тул тэднийг хүчээр нам дарж дарангуйлагч болохоос өөр сонголт түүнд байгаагүй байна.
1979 онд тэрбээр алагдсан ба түүний нэр дээр банкинд ганц ч доллар байгаагүй байна.
Өмнөд Солонгост явуулсан судалгаагаар бүх цаг үеийн шилдэг удирдагч гэсэн жагсаалтанд олон жилийн турш 1-р байранд түүний нэр байсан ба одоо ч 3вт байсаар байгаа юм.
Түүний бодлого ЗХУ, Хойд Солонгос зэрэг социалист орнуудаас ялгаатай нь нийгмийн бүх үйлдвэрлэлүүд аж ахуйнуудыг нийгэмчилнэ гэж туйлшраагүй ба аж ахуй эрхлэгч хүн шууд албадуулж биш харин ашиг олох гэсэн өөрийн сэдэл мотивац дээр тулгуурлаж байсан юм.
Үүнийг социализмын зарим нэг элемент бүхий удирдлагатай капитализм гэж нэрлэж болох юм.
Либерал онол заадаг Барууны сургуулиудад ПакЧон Хэ-гийн тухай бараг заадаггүй байна. Түүний бичсэн номуудыг АНУ-г албан бусаар хориглож байж.
Манай улс Өмнөд Солонгосыг хөгжүүлсэн Пак-ийн туршлагыг суралцаж, давтах бүрэн боломжтой.

Монгол улс 1961 оны Солонгосыг бодвол илүү гайгүй нөхцөлд байгаа . Тэдэнд байгалийн баялаг байгаагүй гэтэл манай улсад байна. Санхүүгийн боломж ч илүү дээр байгаа.
Гагцхүү Пак Чон Хэ л алга.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ