...
...

Хаадын хүндлэлийг мэдрүүлсэн “АЛТАНГАДАС” үндэсний ресторан

Энэ зун настай ээжийгээ төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань суманд нь аваачиж, амраах төлөвлөгөөтэй байв. Гэвч коронавирус болон бусад шалтгааны улмаас эдийн засгийн хүндрэлд орж, миний төлөвлөгөө биелээгүй юм. Тиймээс ээж, аав хоёрыгоо зунжин бүгчим хотод уясан гэмээ цайруулж баярлуулахаар шийдэж, бяцхан судалгаа хийсний эцэст монгол үндэсний хоолоороо гайхагдаж байгаа шинэ ресторан “Алтангадас”-ыг зорилоо.

“Алтангадас” үндэсний ресторан Баруун дөрвөн замд байрлалтай бөгөөд Фейсбүүк хуудас нь тун идэвхтэй ажилладаг юм билээ. Ингээд сошиалаас мэдээлэл авсныхаа үндсэн дээр тус рестораны брэнд хоолнуудын нэг “Их нигүйшил” буюу гүзээний хорхог захиаллаа. Хуйхтай хонины махаар хийсэн уг хоол нь 3-4хүний порц гэсэн тайлбар цэс дээр байсан ч аав, ээж, эхнэр болон хоёр хүүгийнхээ хамтаар идэхэд хангалттай цадаж байв.

Гүзээний хорхогны амт тасархай. Монголчууд хээрийн нөхцөлд яаж хийдэг билээ, яг тэр уламжлалаар хийдэг аж. Чулуугаа улайсгаж байгаад цэвэрлэж бэлтгэсэн гүзээнд мах болон ногоогоо дэс дарааллын дагуу хийж, захиалга өгснөөс хойш 30-45 минутад үйлчлүүлэгчийн ширээн дээр хүргэдэг хоол юм байна. Нэгэнт хоол бэлэн болох хугацааг мэдсэн тул бид хоолоо хүлээх зуураа “Алтангадас” үндэсний ресторантай танилцсан юм.

“Алтангадас” рестораны үүдээр орж ирэхэд шувуу жиргэж, урц сууцыг санагдуулам бургасан чимэглэл угтана. Нэг дор 120-150 хүн хүлээж авах хүчин чадалтай энэхүү рестораны хаашаа л харна үндэсний өв уламжлал, соёл шингэсэн зүйлс харагдана. Үндэсний хэв маяг, өв уламжлалыг шингээсэн том танхим, вип өрөө болон задгай талбайд үйлчлүүлэгч, зочдоо хүлээн авдаг юм байна. Дотоод заслын хувьд өвөрмөц бөгөөд тек нь гэхэд Богд хааны ордоныг дүрсэлж, дөрвөн хүчитнээр чимэглэсэн монгол авдар байв. Мөн мана, гартаам, чүнчигноров зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэсэн усан оргилуур хараа булаана. Үйлчлүүлэгчдийн ширээ болгон нь Чингисийн есөн өрлөгийн нэрээр нэрлэгдсэн монгол гэр байх ба ханаа монгол уран бичлэг, үе үеийн шилдэг яруу найрагчдын бүтээлээр чимжээ. Танхимын голд байх тусгай тайзан дээр ардын урлагийн тоглолт болж, морин хуур, хөөмий эгшиглэнэ.

“Алтангадас” рестораны сонирхолтой үйлчилгээнүүдээс нь цухас дурдахад ирсэн зочид мэргэжлийн гэрэл зургийн студид байх монгол дээлээр гангарч, зургаа үнэгүй угаалгахын зэрэгцээ тэрхүү дээлтэйгээ Монголын уламжлалт хоол хүнсээ зооглох боломжтой. Түүнчлэн ирсэн зочин бүрдээ мөнгөн аяга, мөнгөн халбага, сэрээ, хэт хутгаар зоог барих боломж бүрдүүлэн 58 нэр төрлийн монгол үндэсний болон европ хоолоор дайлдаг нь таалагдсан. Үндсэндээ үйлчлүүлэгчийг хүндлэх бүхий л үйлчилгээ “Алтангадас“-т бүрдсэн байлаа. Тааз нь мөнх хөх тэнгэрийг илтгэсэн засалтай. Таван ханатай гэрээр хийсэн вип өрөөнүүдийн хувьд эрчүүдэд зориулсан “аваргууд” өргөө нь бөхөд хайртай монголчуудын сонирхлыг татна. Уг өргөөний ханыг Ардын хувьсгалаас хойш төрөн гарсан бүх аваргын зургаар чимсэн байх бол монгол ардын сургаал үгсийг галиграфаар чимэглэж, торго дурдангаар хулдсан “хатдын өргөө” бүсгүйчүүдийн таашаалд нийцнэ. Мөн дэлхийн алдартай уран зургууд бүхий сонгодог галерейг санагдуулам тусгай өрөөний төв голд Монгол Улсын болон 21 аймгийн газрын зургийг модоор сийлж, чүнчигноров чулуугаар чимэглэн байршуулжээ.

Үндсэндээ “Алтангадас” үндэсний ресторанд Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургаас эхлээд буган чулуун хөшөө, Чингис хаан болон алтан ургийн 37 хааны хөрөг гээд Монголын түүхтэй  холбоотой голлох үзмэрүүдийг байршуулсан нь музей дурсгалт барилга байгууламжийг эрхгүй санагдуулна. Есөн хөлт цагаан сүлд, төрийн их хасбуу тамга, алтан соёмбот далбаа гээд “Алтангадас” ресторанд монгол хүний бахарлыг төрүүлсэн үзмэр их. Тиймээс ч хүүхэд багачууд ихээхэн сонирхож, уламжлалт тоглоом наадгайгаар тоглож танин мэдэхүйн мэдлэгээ нэмж байсан юм.  

“Алтангадас” ресторанд гэр бүлээрээ хооллосон минь үнэхээр том дурсгалыг бидэнд үлдээлээ. Аав, ээж хоёр минь ч их баяртай харагдсан. Аав минь сэтгэл хангалуунаар “Хүүхдүүд том болох сайхан юм аа” гэж хэлсэн. Харин ээж маань “Ийм сайхан газар дүүгийнх нь хуримыг хийвэл сайхан аа” гэлээ. Учир нь охин дүү маань удахгүй хуримаа хийх товтой байгаа юм. Ингээд би “Алтангадас” рестораны удирдлагуудтай уулзав.

“Алтангадас” рестораныг Л.Чинзориг, Т.Ариунсайхан нар ердөө хоёрхон сарын өмнө үүсгэн байгуулжээ. Байгуулагдаад ийм бага хугацаа өнгөрч байгаа ч үйлчлүүлэгчдийг татаж чадсан нь энэ хамт олны үйлчилгээний чанарыг илтгэх биз ээ.

* * *

Т.АРИУНСАЙХАН: БИД ЗОЧДОО ДЭЭД ЗЭРГЭЭР ХҮНДЭЛЖ, ХААДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

“Алтангадас” үндэсний рестораны үүсгэн байгуулагч Т.Ариунсайхантай цөөн хором ярилцлаа.

-Хурим найрын улирал эхэлж байна. Танай ресторан залуу хосуудыг дэмжсэн үйлчилгээ үзүүлдэг үү?

-“Алтангадас” ресторан анх байгуулагдсан цагаасаа залуусыг дэмжихийг эрмэлзэж ирсэн. Хүний амьдралд хамгийн нандин дурсамж үлдээдэг ёслол бол хурим. Энэ утгаараа залуус хэзээ ч мартагдахгүй сайхан хурим хийх ёстой. Гэвч өнөөдөр эдийн засгийн боломж тааруу байгаатай холбоотой өндөр зардалтай найр хурим хийх боломж хомс болсон. Тиймээс бид залуу хосуудыг бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна. Манай рестораны ачаалал багатай цагууд гэж бий. Тэр цагууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх боломжтой.

-“Алтангадас” ресторанд хурим найр ямар болдог вэ, та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Манай ресторанд болсон хурим яг монгол ёс заншлын дагуу, монгол ахуй орчиндоо болдгоороо онцлог. Тулгандаа галаа бадрааж, эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлж, монгол өв уламжлалынхаа эдлэл хэрэглэлийг хэрэглэнэ. Манай ресторанд 120 гаруй дээл бий. Ирсэн зочдыг бүгдийг монгол дээлээр гангалах боломжтой гэсэн үг. Дээр нь мэргэжлийн гэрэл зурагчид үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн гол нь бид зочдоо дээд зэргээр хүндэлж, хаадын үйлчилгээ үзүүлдэг юм. Хуримаас гадна үсний найранд манай уламжлалт орчин ахуй их нийцдэг. Манайд дайхаа үргээлгэсэн хүүхдүүд олон жилийн дараа зураг, бичлэгээ үзээд бахархал нь бадарна гэж бодож байна.

-Хоолны нэр төрөл болон амт чанарын талаар та юу хэлэх вэ?

-Манай ресторан 58 нэр төрлийн амт чанар сайтай монгол болон европ хоолоор үйлчилдэг. 10-аад шер хоолтой. Бид өв уламжлалаа хадгалах, түгээх зорилготой байгуулагдсан учраас Монголынхоо тоон нэршлээр хоолнуудаа нэрлэсэн. Монголчууд тоог өндөр хэмжээнд судалсан ард түмэн. 10-ын 36 зэрэгт тоог тоолдог байсан. Бид анзаардаггүй боловч өвөг дээдэс минь тоог яг л яруу найраг шиг нэрлэж ирсэн байдаг. Их наяд, дүнчүүр, их сайтар хүрсэн гэж тоог нэрлэж байснаас санаа аван хоолнуудаа нэрлэсэн. Манай хоол амтнаас гадна чанараараа давуу талтай. Бид өглөө болгон шинэ мах татаж авдаг. Харин үнийн хувьд үйлчилгээтэйгээ харьцуулахад тун бага гэж болно. Хүмүүс манай үнэтэй эдлэл хэрэглэл, тохижилтыг хараад сүрдээд “үнэтэй байх” гэж боддог. Үнэхээр манай орчин, үйлчилгээ дээд зэргийнх. Гэхдээ бид олон түмэнд монгол соёлыг түгээх, монголчуудынхаа бахархлыг төрүүлэхийг зорьдог болохоор үнийг бага тогтоодог юм.

-“Алтангадас” ресторан байгуулагдаад хоёрхон сар болж байгаа юм байна. Монгол өв соёлыг сурталчилсан ресторан нээх санаа хэрхэн төрсөн бэ?

-Бид монголчуудынхаа бахархлыг бадраахыг хүссэн. Монголын уламжлалт хоолыг рестораны зэрэгт хийж, монголчууддаа үйлчлэхэд анхаарсан. Гаднын зочид төлөөлөгчид Монголд ирээд тав тухтай орчинд монгол үндэсний хоол идэхийг хүснэ. Эх орныхоо нэр хүндийг бодсон ч бид үүнийг хийх ёстой гэж үзсэн. Энэ дагуу бид зочиддоо монгол үндэсний хоолыг мөнгөн царнаас зооглож, мөнгө аяганаас айраг, шимийн архиа хүртэх жаргалыг мэдрүүлж байна.  

-Та бүхэн цаашид үйлчлүүлэгчиддээ ямар бэлэг барихаар ажиллаж байна вэ?

-Манай ресторан цаашид өв уламжлалаа сурталчилж, залуучуудын бахархлыг бадраахад анхаарч ажиллана. Хүн бахархалтай бол эх орноо хайрлана. Нэг нэгнийгээ хүндэлнэ. Би их удирдагч Х.Чойбалсангийн “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн үгийг хэлэх дуртай. Манай рестораны хананд байдаг энэ үгийг залуучууд уншаасай гэж хүсдэг юм. Монгол хүн бүр өдөр болгон уншиж байх ёстой үг. Бид өнөөдөр тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэхгүй байна. Тусгаар тогтнолын өдрийг зүгээр нэг амралтын өдөр гэж ойлгодог болсон. Тэр утгаараа тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх орчинг бүрдүүлэхээр ажиллаж ирлээ. Цаашдаа бид дунд сургуулийн сурагчдыг ангиар нь “Алтангадас” ресторанд үдийн зоог барих аян өрнүүлэхээр төлөвлөж байна. 

* * *

Ийнхүү “Алтангадас” рестораны үүсгэн байгуулагчтай залуу хосыг дэмжих, залуу хойч үеийн үндэсний бахархлыг төрүүлэх сэдвээр ярилцсан юм. Үнэхээр Т.Ариунсайханы хэлсэнчлэн тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн цагт бид эх орноо хайрлана. Хүн бүр өөрийн чадах зүйлээ сайн хийж эх орондоо хувь нэмэр оруулах учиртай гэж би боддог. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, цар тахал бол түр зуурынх. Харин эх орон мөнх. Тиймээс “Алтангадас” ресторан шиг үндэсний дархлааг түгээж ажилладаг олон байгууллага бий болоосой гэж хүснэ. Мэдээж хүн болгоны амьдрал өөр. Миний хувьд байрны лизингтэй, приус унадаг, хувийн байгууллагад ажилладаг, хүүхдүүд маань балчир. Амьдарч л байна. Гэхдээ гэр бүлдээ цаг гаргаж сайхан орчинд, хаадын зэрэгт үйлчилгээ хүртсэндээ баяртай байна. Уншигч авхай таныг ч мөн “Алтангадас” ресторанаар үйлчлүүлж, монгол ахуй соёл, монгол хоолны гайхамшгийг мэдрээрэй гэж хүсэж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ