Аргентин Чилийн өмнөд хэсэгт хуучин чулуун зэвсгийн үеэс хэдэн мянган жилийн турш амьдарсаар ирсэн селкнам хэмээх ард овог аймгийнхан одоо фото зургуудад л үлдэн хоцорчээ. Селкнамчууд 1870-д оны үед 4000 орчим хүн амтай байсан боловч тэднийг цагаан арьстанууд алж хядсаар 1930 онд 100хан хүн л амьд үлдсэн байв. Энэ овгийн хамгийн сүүлчийн цэвэр цустай хүн 1974 онд нас барсанаар бүрэн устан үгүй болжээ.
Хэдэн мянган жилийн турш хахир уур амьсгалтай нутагт тэсэн амьдарч ирсэн энэ эртний овогийхоныг 10-15 жилийн дотор алж хороож, зориуд өвчин тахал тусган устгаж дуусгажээ. Селкнамчууд амьдарч байсан нутагт алтны ордууд илэрсэн ба малын сайн бэлчээр болохоор байсан нь цагаан арьст фермерүүд, олз ашиг хайгчдын шуналыг хөдөлгөжээ.
Чили ба Аргентины Засгийн газартай хуйвалдсан томоохон компаниуд хядлагыг санхүүжүүлж зохион байгуулж байв. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг ялгалгүй хөнөөж байв. Эмэгтэй хүн хөнөөвөл шагналын хөлсийг илүү өндөр олгож байсан нь нөхөн үржих боломжгүй болгохын тулд юм. Хөнөөсөн селкнамчуудын 2 гар , эсвэл толгойг тушааж мөнгөн шагнал авдаг байжээ. Үлдсэн цөөхөн хүмүүсийг архинд оруулж хүчиндэж, уусгаж дуусгажээ.
Селкнамчууд хонь хулгайлдаг байсан, хачин жигтэй ёслол үйлддэг, биеэ буддаг байсан нь цагаан арьст фермерүүдийг айлгадаг байсан буруутай гэж уг хядлагыг зөвтгөдөг байжээ.
Барууны капиталист хөгжингүй улсуудын хөгжлийн тулгуур нь колончилол, бусад ард түмнүүдийн цус нулимс дээр байсан юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Энэ хүмүүс чинь 10-15 мянган жилийн өмнө төв ази Монголоос очсон угсаатан гэдэг нь антропологи,молекул биологийн судалгаагаар тогтоогдсон шүү дээ,харамсалтай түүх байна даа