...
...

Пол Пирс: ЛеБрон энэ жил түрүүлэхгүй бол агуу тамирчин биш

“Бостон” багийн домог, одоо ESPN-ий шинжээч Пол Пирс хэрэв ЛеБрон энэ жил лигт түрүүлэхгүй бол агуу тамирчин гэж тооцогдохгүй гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Лейкерс цувралд Блэйзерс багт 0:1 ялагдаж байгаа билээ.

Пирс: Би ЛеБроныг түүхэн дэх хамгийн агуу таван сагсан бөмбөгчийн тоонд оруулдаггүй. Хэрэв энэ жил Лейкерс түрүүлж чадахгүй бол, ер нь эхний шатнаас хасагдчихвал түүний нэр агуу сагсан бөмбөгчдийн тухай ярианд дахиж дурдагдах ёсгүй” гэж нэвтрүүлгийн үеэр ярьжээ.

Өмнө нь Пирс ЛеБроныг яагаад агуу таван сагсан бөмбөгчийн тоонд оруулаагүй талаараа “ЛеБрон ямар нэг холбоо, байгууллагыг байгуулах юм юу ч хийгээгүй. Карим Абдул-Жаббар, Мэжик Джонсон, Майкл Жордан, Тим Данкан, Кобе Брайант, Лэрри Берд нар бүгд НБА-г одоогийнх шиг болоход нь хүчин зүтгэж, уламжлалыг нь үргэлжлүүлсэн агуу тамирчид” гэж тайлбарлаж байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ