Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.08.28/ ээлжит мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 27-ны өдөо 471 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан 291 тохиолдол байгаагаас өвчлөлийн 96.6 хувь нь эдгэрсэн байна. Сувиллын орчинд тандалтад 33 иргэн байгаа бол гэрийн ажиглалтад 35 хүн байна. Тандалт ажиглалт дууссан 223 иргэн байгаа бол ХӨСҮТ-ийн хяналтад 32 хүн байна" гэлээ.
Түүнчлэн БСШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор бэлтгэл ажлыг хэрэгжүүлж дууссан гэж мэдээллээ. Танхимын болон танхимын бус хичээлүүдийн хуваарийг гаргаад эцэг эхчүүдэд хүргүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 1-ний өдөр танхимын бус хуваарь таарсан бол тухайн өдөр хичээлд явах шаардлагагүй. Есдүгээр сард зөвхөн бататгах хичээлүүд орно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил теле хэлбэрээр орсон бүх хичээлийн агуулгыг бататгаж, сурагчдын хоцрогдлыг арилгахаар анхаарч ажиллана" гэлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250