...
...

Цэцэг стрессийг 70 хувь бууруулдаг

Энэ удаад цэцэгчин мэргэжил, түүний онцлогийг тодотгон цэцэгчний нэг өдрийг сурвалжиллаа. “Цэцэгт мэндчилгээ” компаны цэцэгчин н.Болортуяа энэ мэрэгжлээр ажиллаад гурван жил болж байгаа. Бусдад инээд баясал бэлэглэдэг учир, өглөө эртлэн босож ажилруугаа яардаг байна.

Цэцэгчин Болортуяа: Цэцэг гэдэг өөрөө төрөл төрлийн онцгой дүр төрхтэй, өөр өөрсдийн өнгө, үнэртэй байдаг билээ. Тэр ч утгаараа би ажил дээрээ өөр ертөнцөд байгаа мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг. Өглөө бүр ажилруугаа явахдаа өнөөдөр олон хүнд хайрыг түгээсэн олон цэцэгийн загварыг хийнэ гэж бодож явдаг хэмээн ярилцсан юм.

Бүх төрлийн цэцэгс аливаа стрэсийг 70 хувиар бууруулж чаддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд цэцэгчин Болортуяа нь өдөрт 20 гаруй цэцгийн загвар хийдэг юм байна. Түүний сэтгэл зүрхээ зориулан хийдэг баглаа цэцгүүд бусдад аз жаргал бэлэглэдэг учир ажлаа урамтай сэтгэл дүүрэн ажилладаг. Цэцэгчин Болортуяагийн маргаашийн ажил дахиад л цэцэгнээс эхэлдэг.

Хамгийн гэгээлэг хамгийн сайхан мэргэжлийн сонгосон Болортуяадаа аз жаргал хүсье олон сайхан хүмүүсийн аз жаргалын элч нь болж яваарай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайн байцгаана уу хатагтай нар аа Намайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Зээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна. Бид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна Манай зээлийн хүү жилд 2% байдаг. Бид танд тодорхой чиглэлээр туслах болно. * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Моргежийн зээл * Бусад чиглэлүүд ..... Бидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com whatsapp: 0033 7 52 43 26 19

Онцлох мэдээ