...
...

"С.Жавхлан нь 300 уран бүтээлчээ дагуулаад ҮЗЭГЧ ТҮМЭНДЭЭ нүүж очъё"

УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч, фэнүүдээсээ хэсэг хугацаанд холдсон Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирж, ирэх ирэхдээ бие даасан тоглолтоор бэлэг барьж байгаа билээ.

Түүний тоглолт “Бөхийн өргөө”-нд аравдугаар сарын 16, 17-ны хоёр өдөр товлогдсон ч үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу аравдугаар сарын 21-нд дахин нэг өдөр сунгасан юм.

С.Жавхлан гавьяатын давтагдашгүй дуу хоолой, үе үеийн хит дууг сонсох хүсэлтэй үзэгчдийн санал зогсоо зайгүй ирж байгаа тул энэхүү өндөр эрэлт, хүсэлтийг биелүүлэхээр тэрбээр аравдугаар сарын 23-нд “UB palace”-ын концертын их танхимд дахин тоглолт хийх болсноо дөнгөж сая мэдэгдлээ.

Гавьяат жүжигчин С.Жавхлангаас энэ тухай тодруулахад “Тоглолтоо дахин нэг өдөр сунгахгүй бол ард олон маань, миний дуу хуурыг чин сэтгэлээсээ сонсъё гэж хүсэж байгаа үзэгчид маань гомдолтой үлдэх гээд байна. “Бөхийн өргөө”-нд хоёр өдөр товлосон тоглолтоо дахин нэг өдрөөр сунгалаа. Ажлын өдөр ч гэлээ бүх тасалбар зарагдаж дууссан байна. Дээр нь маш олон хүсэлт ирж байгаа тул Улаанбаатар хотынхоо баруун хэсгийн үзэгч, сонсогчдодоо зориулан “UB palace”-т тоглох шийдвэр гаргалаа. Та нар минь ажлын өдөр түгжрэлд саатаад яахав. Жавхлан нь тоглолтод оролцож байгаа 300 уран бүтээлчээ дагуулаад үзэгч түмэн рүүгээ нүүж очъё” гэв.

Аравдугаар сарын 23-нд “UB palace”-т товлогдсон тоглолт 19:00 цагаас эхлэх юм байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ