...
...

Иргэдийн дунд КОРОНАВИРУС илэрч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоолоо.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм. 

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. 
 

 

ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

  • Бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг хааж,
     
  • Улаанбаатар хотоос орох гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хааж,
     
  • Урлаг соёлын үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоох боллоо. 

Харин нийслэл рүү орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна. Хөл хорионы хугацаанд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтагч нарыг тодруулах юм. 

Иргэдийн зүгээс айж тэвдэлгүй, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гаргахгүй байх, олон нийтийн газарт очихгүй байхыг УОК-оос зөвлөж байна.
 

Онцлох мэдээ