Архангай аймгийн Батцэнгэл суманд өчигдөр (2020.11.28) коронавирусний хоёр хоёр тохиолдол батлагдсан. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарсан ба хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна.
Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал дөнгөж сая нөхцөл байдлын талаар "PCR шинжилгээгээр батлагдсан хоёр тохиолдол аймгийн төвөөр зорчоогүй. Хавьтлууд шинжилгээнд хамрагдаж, дахин вирус илэрсэн тохиолдолд тэдгээрийн зураглалыг гаргаж, тандалт судалгааг хийж ажилладаг. Тиймээс ард иргэдээ гэрээсээ гаралгүй, дэглэмээ сайн барихыг анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.