...
...

САЙХАН МЭДЭЭ | Санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарлаа

Европын Комисс Монгол улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоол баталлаа.

Монгол улс Европын холбооны "Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр, ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.

Тэгвэл энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар Монгол Улс санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.

Тус тогтоол нь 2021 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ