...
...

Японд шинэ вирус бүртгэгдэж, 2021.01.31 хүртэл ХИЛИЙН ХОРИГ тавилаа

2020 оны арванхоёхдугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Япон улс даяар 1 өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873 хүрлээ. 

Их Британи улсад илрээд буй коронавирусийн шинэ хувилбар Япон улсад илэрч, одоогийн байдлаар 8 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. 

Иймд яаралтай арга хэмжээ авах зорилгоор өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл бүх улсаас ирэх зорчигчдыг оршин суух эрхтэй, эрхгүй үл харгалзан хилийн хориг тавихаар шийдвэрлэлээ. Үүнд Монгол Улс орсон болно.

Англи улсын эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ вирус нь өмнөх төрөлтэй харьцуулахад хурдацтай тархах чадвартай болох нь тогтоогдсон.

Урьдчилан сэргийлэх арга нь өмнөх төрөлтэй ижил гараа ариутгаж, маск зүйх, зай барих гэх мэт аргууд үр дүнтэй болохыг эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдэж байна. 

Эх сурвалж: МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ