Хонконгийн алдарт дуучин Жөү Хуажянь /Emil Wakin Chau/-ий төлөөлөх дуунуудын нэг. Дууны шүлгийг Лю Симинь, аяыг Лю Жыхун зохиож, 1997 онд анх нийтэд цацагдаж байжээ.
Бадаг үг, хундага дарс, энэ яваа нас, мөнхийн нөхөрлөл гэх дөрвөн бадаг үгээр анд нөхөрлөлийн үнэ цэнийг дүгнэсэн тус дуу нь тухайн үедээ яах аргагүй хит дуу болж байсан төдийгүй одоо ч дуулагддаг сонгодог дуунуудын нэг хэвээр байна.
Уг дууг дуулж амилуулсан Жөү Хуажянь хэлэхдээ:
- Найзууд маань байгаагүй бол өнөөдрийн би байхгүй, дуу урлагаар дамжуулан би маш үнэтэй найзуудыг олсон. Тэд маань намайг хэзээ ч ганцаардуулж байгаагүй гэсэн байдаг.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250