Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ.
Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч нийтийн дуунд хайртай ард иргэдийнхээ сонорыг мялаах цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэх боломж олгосонд үнэнч фенүүд нь тун талархалтай байна. .
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчдийн “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнийг та бүхэн цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзээрэй.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250