...
...

O.Күбота: Монголын компаниуд өнөөдөр олж авсан мэдээллээ бодитоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна

Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.06.25/ эхэллээ. Арав хоногийн хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээг манай талаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд  Японы гадаад худалдааг дэмжигч “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч O.Күбота үг хэллээ.

Тэрбээр  “Ковид-19 цар тахлын нөлөө дэлхий дахинд үргэлжилсээр байгаа хэдий ч манай хоёр орон вакцинжуулалтыг идэвхтэй хэрэгжүүлж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлж байна хэмээн бодож байна.

Ковид-19 цар тахлын халдвартай тэмцэн ажиллаж байгаа бүх хүмүүст хүндэтгэл, талархал илэрхийлье. Энэ удаагийн семинарыг хэрэгжиж эхлээд таван жилийнхээ ойтой золгож байгаа Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй уялдуулан,  зохион байгуулж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Япон, Монголын хоорон дахь эдийн засгийн хамтын ажиллагааны чухал арга хэрэгсэл болж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн.

Хэдий тийм боловч зарим аж ахуйн нэгж, компаниуд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглан Япон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох,  Японы зах зээлд нэвтрэх сонирхолтой байдаг ч,  бизнесээ өргөжүүлэх ямар нэгэн тодорхой арга хэрэгслийн талаар ойлголт хангалттай бус байдаг гэсэн дуу хоолой сонсогдож байна.

Өнөөдрийн семинарын хүрээнд Монголын жижиг, дунд бизнесүүдийн ийм дуу хоолойнд хариулах үүднээс, Монголын компаниуд Япон руу бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход тулгарч буй бэрхшээл болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар дахин нэг удаа цэгцлэн тайлбарлана.  Япон руу гаргах экспортод ашиглаж болох схем болон Японд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, пиар хийх арга, Япон дахь борлуулалтын стратегийн арга зэргийг танилцуулна.

Семинарт оролцож буй Монголын компаниуд уг арга хэмжээгээр олж авсан мэдээлэлдээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ Япон руу  экспортлох болон Японы зах зээлд нэвтрэх талаар тодорхой арга хэрэгслийг олж мэдээд, бодитоор хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна. “Жетро” нь хоёр орны худалдаа, бизнесийг өргөжүүлэхийн  тулд Монголтой хамтран цаашдаа ч тодорхой үүрэг гүйцэтгэсээр байх болно.  Энэхүү семинар Япон, Монголын эдийн засгийн хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсэн ерөөе гэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ