...
...

Хуба Хаяа: Чацарганы тос бол манай экспортын гол бүтээгдэхүүн

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээнд “Хаан жимс SBT”  ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер н.Агар-Эрдэнэ оролцон, Японы бизнес эрхлэгчдэд  “Хуба Хаяа” чацарганы бүтээгдэхүүнүүд болон үйлдвэрийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

“Хуба Хаяа” брэнд нь чацарганы цэвэр охь,  шүүс, луувантай хольсон чацарганы нухаш, чацарганы үрийн тос болон зөөлөн эдийн тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнээс бүрддэг. Чацарганы тос бол тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн гэв.

“Хаан жимс” компани 1994 онд анхны чацарганаа тариалж, 1999 онд анхны хураалтаа хийснээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. “Хуба Хаяа” үйлдвэр 2016 онд байгуулагдсан. Чацаргана тариалах, хурааж авах, боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж ХБНГУ-аас орж ирсэн. 2019  онд үйлдвэр ISO гэрчилгээгээ гардаж авсан.  Монгол Улсын Сэлэнгэ болон Төв аймгуудад өөрийн талбай дээр чацарганаа тариалдаг хэмээн танилцууллаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ