Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” төслийн үр дүнг танилцуулах уулзалт цахимаар болсон байна.
НҮБХХ, ҮСХ нь Монгол Улсын Их Сургууль, Сангийн яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагатай хамтарч Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим төлбөрийн бүртгэлийн системийн Их өгөгдлийг ашиглан 2020 онд Монгол Улсын хүн амын хэрэглээ, ядуурал, тэгш бус байдалд “КОВИД-19” цар тахлын хямрал хэрхэн нөлөөлж байгааг судлах туршилтын судалгаа хийсэн. Цахим уулзалтаар энэхүү судалгааны үр дүнг танилцуулж, бодлого боловсруулагч, судлаачид, иргэний нийгмийн нийгмийн төлөөллийг оролцуулан судалгааны үр дүн болон цаашид их өгөгдлийг ашиглах боломжийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Цахим уулзалтын үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Энэхүү төсөл нь мэдээлэл, технологи хөгжсөн өнөө үед цаг хугацаа хэмнэх шинэлэг арга зүй, аргачлалыг боловсруулах, сайжруулах, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэрийг ашиглах чиглэлээр Монгол Улсад хэрэгжсэн анхны томоохон төсөл байсан” гэдгийг тодотгов.
Мөн энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын айл өрхүүдийн хэрэглээнд гарч буй өөрчлөлтийн талаар гүн гүнзгий ойлголттой болж, ядуурал, тэгш бус байдлын үзүүлэлтүүдийг тооцох шинэлэг арга, аргачлалыг боловсруулах ажлын эхлэл тавьж байгааг дурьджээ.
Цаашид НӨАТ-ын цахим төлбөрийн бүртгэлийн системийг ашиглан хүн амын хэрэглээ, ядуурал, тэгш бус байдалд гарч буй өөрчлөлтийг илүү шуурхай тооцож, хянах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсад Их өгөгдлийн хэрэглээг эрчимжүүлэхэд энэхүү судалгааны үр дүн болон шинээр боловсруулан санал болгож буй аргачлал нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа талаар ҮСХ-ны дарга цахим хурлын үеэр онцоллоо.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, танд бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. Эмч ээ, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглаарай, бид танд мөнгийг нь өгч, мэс засал хийлгэхээр визээ хийлгэж, хагалгааны дараахан үлдэгдэл мөнгийг танд өгнө. сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
zarim ni eej aav uvuu emee ah duu ni ugyyd l unshuuldag hun bna gert davuu erh buhii getel hyamralgui sain mungu oldog gj sudlagdah ium bna yahav huuhdee 2% avag gedeg shuu dee
гучин хувь болон дандаа хождог системийн мэргэжилтэнгүүдийн гэр бүл танил талуудын бүлэгт л үнэн бодитой дүгнэлт гарах байх .... далан хувь нь баримтаа оруулж нөат авдаггүй. Зах худалдаа болон зарим дэлгүүрүүд одоо хүртэл нөат баримтаа өгдөггүй.