...
...

Балетчин Д.Алтанхуягийн удирдах НАСАНД ХҮРЭГЧДИЙН сургалтын БҮРТГЭЛ эхэллээ

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн оролцсон [100 АСУУЛТ] нэвтрүүлгийг ЭНД дарж үзэх боломжтой.
 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Дугараагийн Алтанхуяг Монголдоо иржээ.

Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа чөлөөт цагаараа балетын урлагаар хичээллэх сонирхолтой хүн бүхэнд зориулан НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЛБАН ЁСНЫ ангийг өөрийн удирддаг "Монголын балетын хөгжил сан"-гийн дэргэд нээгээд байна. 

Балетын зөв зохистой боловсролыг анхан шатнаас эхлэн бүх насны хүнд системтэй хүргэх тус сангийн эрхэм зорилгын хүрээнд энэхүү шинэ ангийг нээжээ. Насанд хүрэгчдийн сургалтад 30-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй сонирхогчид бүртгүүлэх боломжтой.

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн өөрөө удирдан явуулах сургалтын бүртгэл хийгдсэний дараа таныг ярилцлагад урих болно.

Хичээл есдүгээр сарын 06-наас эхлэн даваа, лхагва, баасан гарагт 19:30 цагаас Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia байранд явагдана.
 

Холбоо барих утас: 7707080

Мэйл хаяг: school@mongolianballet.com
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, танд бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. Эмч ээ, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглаарай, бид танд мөнгийг нь өгч, мэс засал хийлгэхээр визээ хийлгэж, хагалгааны дараахан үлдэгдэл мөнгийг танд өгнө. сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

Онцлох мэдээ