Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон яамны холбогдох албан хаагч, төслийн зохицуулагч нар оролцож, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хуулийг сурталчлах, олон нийтэд хүргэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татварын хэмжээг тогтоож байгаад дэмжлэг үзүүлэх, тэдэнд сургалт зохион байгуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь орон нутгийн засаглалтай холбоотой шинээр баталсан хуулиудын хэрэгжилтийг хангах, бэлчээрийн хамгаалалт удирдлага, зүй зохистой ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах зорилготой юм.
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, танд бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. Эмч ээ, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглаарай, бид танд мөнгийг нь өгч, мэс засал хийлгэхээр визээ хийлгэж, хагалгааны дараахан үлдэгдэл мөнгийг танд өгнө. сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com