...
...

К-ПОП хамтлагийн анхны МОНГОЛ ДУУЧИН Кан

Энэ сарын 8-нд Өмнөд Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэж байгаагаа зарлаж, арга хэмжээ зохион байгууллаа. Зургаан хүнтэй тус хамтлагийн нэгэн гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү бөгөөд칸 (Kan) нэрээр урлагийн замаа эхлүүлж байна.

Б.Баасанхүү 1999 оны нэгдүгээр сарын 1-нд Улаанбаатарт төрсөн. Тэрээр сэтгүүлчдэд “Багаасаа К-Поп дуучин болох мөрөөдөлтэй байсан тул ганцаараа БНСУ-д ирсэн. Дөрвөн жил энд амьдарч байгаа тул хэлний асуудал байхгүй” гэж ярилаа.

Б.Баасанхүү – 186 см өндөр, 74 кг жинтэй. Цаашдаа дуучин, бүжигчин, модель, жүжигчний ажлыг хослуулах гэнэ.

MEGAMAX хамтлаг 2021 онд In Media A&D агентлагт байгуулагдсан. Наймдугаар сарын 25-нд "Painted Love" цомог гаргаад байгаа юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ