Японд 65-аас дээш насны ахмадуудын тоо анх удаа 36. 4 саяыг давж, хүн амын 29.1 хувьд хүрч, дээд амжилт тогтоожээ. Өнөөдөр тус улс ахмадуудыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.
Хүн амд ногдох өндөр настнуудын хувиар Япон улс дэлхийд тэргүүлж байна. Нэг жилийн хугацаанд тус улсын өндөр настнуудын тоо 220 мянгаар нэмэгджээ.
Тус улсын эрэгтэйчүүдийн дунд эзлэх өндөр настнуудын хувь 26 байгаа бол эмэгтэй хүн амын 32 хувийг ахмадууд эзэлж байна.
Түүнчлэн, хөдөлмөр эрхэлж буй тэтгэврийн насныхан есөн саяыг давсан нь мөн өндөр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт сүүлийн 17 жил тогтмол өсжээ. Тэтгэврийн насны ахмадуудын 25.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь мөн сүүлийн есөн жилд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250