...
...

Бүтэц, орон тоо боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг судлан санал боловсруулах Ажлын хэсгийн хурал боллоо.

Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно” гэж, 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж заасны дагуу холбогдох мэдээлэл, судалгаатай танилцан Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан уг Ажлын хэсэгт нийслэл болон зарим аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны төлөөлөл багтсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн ам, хурлын Төлөөлөгч, тэдгээрийн чиг үүрэгтэй уялдуулан ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг боловсруулсан бөгөөд яамдууд болон аймаг, нийслэлээс санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ