Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Капитал банкнаас авах ёстой өр төлбөр ямар шатандаа явааг тодруулсан юм. Тус банк дампуурахад Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг салхинд хийссэн. Учир нь тус банк дампуурахаас өмнө дээрх хөрөнгийг татаж аваагүй байсаар Нийгмийн даатгалын сан 104 тэрбум төгрөгөөр хохироод байгаа юм.
Нийгмийн даатгалын санд учирсан энэхүү хохирлыг хэрхэн барагдуулах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодруулахад “104 тэрбум төгрөгөөс 7,4 тэрбум төгрөгийг барагдуулсан. Одоо 22 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ. Үлдсэн хохирлыг банкны эрх хүлээн авачтай хамтраад барагдуулахаар ажиллаж байна” гэлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Нийгмийн даатгалаас 1993 онд улсын төсөв улайсан улс мөнгөтэй болохоороо эргүүлж өгнө гээд Улаан сайд авч байсан одоо хүртэл эргүүлж өгөөгүй, нийгмийн даатгалын сангаас өөр төрлийн халамжуудыг гаргасан, капитал банканд алдсан, өөрсдөө нас барсан хүний нэр дээр баахан мөнгө идсэн, нийгмийн даатгалын газрынхан энэ санд дэндүү хүнийрхүү хандсан одоо тэтгэвэр нэмэх гэхэд мөнгөгүй гэж битгий ирийсгээ... Өөрсдөө баруун, солгойгүй тарааж хаячихаад битгий тэнэгт тэтгэвэр нэмэхгүй бол жагсаал хийнэ шүү.