Хэдхэн хоногийн өмнө Москва орчмын Дубнад эмгэнэлт явдал болжээ. 11 настай хүү өдөржингөө гэрээ хайж явсаар осгож амиа алдсан байна.
Хүүгийн ээж арванхоёрдугаар сарын 27-ны оройн 18:00 цагийн орчимд цагдаад хандаж, хоёрдугаар ангийн хүү нь өглөө хичээлдээ яваад ирээгүйг хэлжээ. Максим хүү хичээлдээ очоогүй байсан бөгөөд Дубнагийн цагдаагийнхан болон сайн дурын хүмүүс хайсан байна.
Хүүгийн цогцсыг шөнө олоход ямар нэгэн гадны нөлөөгүй байжээ. Хяналтын камеруудын бичлэгээс харахад сурагч хүү гэрээ хайж удаан хугацаагаар тэнэсэн байсан аж. Голын эргээр ч түүний мөр байжээ.
Максим хичээлдээ явахаар гараад автобусны буудал дээр ангийнхаа хүүхэдтэй тааралдсан байна. Ангийнх нь хүүхэд шугамын унаанд сууж, Максим суудаг автобусаа хүлээж үлджээ. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас автобус саатаж, хичээлээсээ хоцрохоос айсан Максим өөр автобусанд суусан аж. Автобус өөр тийшээ явж байгааг мэдээд хүү бууж, гэр рүүгээ буцахаар шийдсэн ч төөрч, замын хажуугаар удаан явжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн явдаг тусгай сургуульд сурдаг байсан Максимыг замын хажуугаар даарч явахад нэг ч машин зогсоогүй гэнэ.
Хөршүүдийнх нь ярьснаар Максимын ээж нь хуучин болон шинэ нөхөртэйгөө хоёулантай нь хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд рүүгээ байнга хашгичиж, таагүй харьцдаг аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250