...
...

“ЗИНДАА” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Зиндаа Таныг тодорхойлно” уриан дор, төрт ёсны уламжлал-шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх , өв соёлоо сурталчлан таниулах нийтлэлийн бодлоготойгоор 5 дахь жилдээ гарч буй, Монголын хамгийн зузаан сэтгүүл  болох “Зиндаа”сэтгүүлийн шинэ дугаар 20 булан, 300 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан энэ дугаарын ковер буюу “Эрхэм Зиндаа”-гаар УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын нэгэн зууны түүхийн алдаа оноо, амжилт ололт, өнөөгийн болон хэтийн төлөв, алсын харааг хууль тогтоох байгууллагын тэргүүний зангарагаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэл мэдээлэлд ийм бүрэн хэмжээний, томоохон ярилцлагыг өгч буй юм.  

Дугаарын онцлох нийтлэлээр Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “Монгол Улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухайд”, “Гол тоглогч” номын зохиогч Д.Дамжинжавын “Өөр дэвжээний аварга”, нийтлэлч Д.Оюунцэцэгийн “Мөс хагалагч”, сэтгүүлч О.Шинэтуяагийн “Шинэ цагийн туйванч”,  МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Амартүвшингийн “Түүхэн сэдэвтэй телевизийн шоу хийх нь хариуцлагатай, зоримог шийдэл” зэргийг онцолж байна.

Мөн “Үлэмж төгөлдөр” булангаас Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Намсрайн Сувд, “Онгод” булангаас  яруу найрагч Л.Хасар, “Хүмүүн цадиг” булангаас Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, “Технологи” булангаас “Хиймэл оюун ухааны түүх:Бид үү, Тэд үү?”, “Хандлага” булангаас “Хөдөөний айл”-ын амьдрал ба үлгэрлэл, “Дэлхийн монголчууд” булангаас “The Hu” хамтлагийн талаарх өөр хаана ч гараагүй, сонирхолтой ярилцлага, сурвалжилга, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлүүдийг хүлээн авч, оюуны хэрэгцээндээ хөрөнгө оруулаарай.

Улирал тутмын “Зиндаа” сэтгүүлийг шуудангаар болон редакцаар захиалж, хүргүүлэн авах боломжтой.

Монгол шуудан 210432, Түгээмэл шуудан 220026

Улирлын захиалга 50,000 төг,

Хагас жилийн захиалга 100,000 төг,

Жилийн захиалга 200,000 төг.

Холбоо барих утас: 99090339, 88881333

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ