УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Хөгжлийн банк"-нд шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-аас "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажилдаа орсон уу, хэдэн удаа хуралдсан бэ?
-Манай Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Ажлын дэд хэсгийг байгуулсан, 25 хүний бүрэлдэхүүнтэй. Удирдамж, чиглэлээ гаргачихсан. Өөрөөр хэлбэл, 13 зүйл заалт бүхий удирдамж, чиглэлээ гаргаад ажиллаж байна. Найдваргүй зээлд орсон зээлдэгчдийн өр, авлагыг барагдуулах ёстой. Төр, ард иргэдийг хохиролгүй болгох ёстой. Энэ үр дүнг нь гаргахын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй, бид ажиллах ёстой.
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд хэр шударга, итгэл дааж ажиллах вэ?
-Ямар ч байсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг болон миний бие багтсан. Эдгээр хүмүүсийг их үнэлж байна. "Оюутолгой"-н асуудлаас эхлүүлээд тууштай ажиллаж, үгээ хэлдэг гишүүд болохоор тууштай ажиллана гэж харж байна. Тодорхой үр дүнд хүрэх байх гэж итгэж байна. Ямар ч байсан тодорхой асуудлыг жагсаагаад гаргана.
-Ажлын хэсэг хэр хугацаанд ажиллах вэ, ажлаа хэзээ тайлагнах вэ?
-УИХ-ын даргын өгсөн захирамжаар бол хаврын чуулган эхлэхийн өмнө шалгалтынхаа дүнг гаргах ёстой.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250