...
...

Жо Байден: АНУ НАТО-гийн газар нутгийн см бүрийг хамгаална

АНУ ч тэр, НАТО ч тэр Украины газар нутаг дээр пуужин байрлуулаагүй ба ирээдүйд байрлуулах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины асуудлаар хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Тэрбээр “Бид Оросын ард түмний дайсан биш. Орос улсад тогтворгүй байдал үүсгэх гэж оролдоогүй” гээд Оросын ард түмэн гүн гүнзгий харилцаа холбоотой Украин болон Украины ард түмний эсрэг цус асгаруулсан дайн хийхийг хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байна гэж мэдэгджээ.

Цагаан ордны тэргүүн “Дэлхийн хоёрдугаар дайны үед тус хоёр улс хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайн бол зайлшгүй байсан. Харин хэрэв Орос улс Украин руу довтолбол шалтаг, шалтгаангүй дайн байх болно.

АНУ-ын эрх баригчид цэргээ Украин руу илгээх бодолгүй байна. Украинд өөрийгөө хамгаалахад туслах зорилгоор цэргийн техник нийлүүлсэн. АНУ НАТО-гийн газар нутгийн сантиметр бүрийг хамгаална гэдэгт эргэлзэх хэрэггүй.

АНУ Москватай  дипломат хамтын ажиллагаа явуулахад бэлэн. Үүнтэй зэрэгцэн Орос улс Украин руу довтолбол шийдвэртэй хариу өгөхөд мөн бэлэн. Дипломат ажиллагаанд амжилтад хүрэх бүхий л боломжийг олгох учиртай.

ОХУ-ын Батлан хамгаалах яам зарим анги нэгтгэл нь Украины хил орчмоос буцаж байгаа мэдээлэл өгсөн. Гэхдээ үүнийг баталгаажуулах шаардлагатай.

АНУ нь ОХУ-тай тохиролцож чадвал аюулгүй байдлын талаар баримт бичиг байгуулахад бэлэн байна.

АНУ ОХУ-тай шууд мөргөлдөөн үүсгэхийг зорьдоггүй. Москва, Вашингтон дэлхий дахины тогтвортой байдлын төлөө түүхэн үүрэг хариуцлага үүрдэг. Тиймээс бүх нийтийн ирээдүйн төлөө дипломатын арга замаар явах учиртай.

Нэгдсэн Улс Европ дахь аюулгүй байдлын архитектурыг бий болгох, тунгалаг нээлттэй байх, стратегийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр саналууд дэвшүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь НАТО болон Орост хамаатай гэж мэдэгджээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ