...
...

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар Х.Мандахбаяр сонгогдлоо

Өмнөговь аймгийн МАН-ын XXXIV Бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар аймгийн МАН-ын хорооны даргыг сонгож, баталлаа. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар МАН-ын Бага хурлын гишүүн, "Эрхэт Монгол групп"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр олонхийн саналаар сонгогдлоо.

Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас намын хорооны тамга, тэмдгээ хүлээж авлаа. 



Х.Мандахбаяр нь 2012 оны 7 дугаар сард МАН-д гишүүнээр элссэн. 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн МАН-ын орон тооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2013, 2017, 2020, 2022 онд Монгол Ардын намын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдсон. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ