...
...

В.Путины НУУЦ охин халдлагад ӨРТЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины охин 18 настай Луиза Кривоногих Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш цахим халдлагад өртөх болжээ.

Үүнээс үүдэн 84.000 дагагчтай инстаграм хуудсаа хаах болсон тэрээр тансаг амьдралын хэв маягаа гайхуулдаг байсан инстаграм хуудсандаа сөрөг сэтгэгдэл ихээр авч эхэлсэн байна. 

Түүнд "Чи айсандаа бункерт сууж байна уу, яг л харх шиг. Чи бол чөтгөрийн хүүхэд. Аавруугаа залгаад дайнаа зогсоохыг шаард" гэх зэргээр дайрч эхэлсэн аж.

Түүнийг гэнэт инстаграмаа идэвхгүй болгосон нь аавынх хийж буй үйлдэл хэмээх хүмүүс бий. Учир нь Луиза Кривоногих саяхан 4.1 сая ам.долларын үнэтэй пэнтхаусаа гайхуулсан аж. Үүнээс үүдэн аав нь инстаграмыг нь хаасан байж болзошгүй хэмээсэн бөгөөд чухам хэн хэрхэн түүний хаягийг хаах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

2019 онд түүнийг В.Путины охин болохыг оросын хэвлэлүүд зарласан бөгөөд 1990-2000 оны хооронд Путинтэй уулзаж байсан саятан Светлана Кривоногихийн охин юм. 
 



 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ