...
...

Ерөнхийлөгчдийг ЯЛЛАЖ байсан нэгэн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч лхагва гарагт (2022.03.09) болж өндөрлөн, сонгогчдын 48.59 хувийн саналаар "Ард түмний хүч нам"-аас нэр дэвшигч Юн Сук Ёл ялалт байгууллаа.

Юн Сук Ёл өмнө нь прокурор байсан. Энэ хугацаандаа хоёр Ерөнхийлөгч, "Самсунг" компанийн тэргүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарыг авлигын хэргээр шоронд суулгах ажилд гар бие оролцож байжээ.

Юн Сук Ёл мөн одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг удаа дараа шүүмжилсэн нь иргэдийн саналыг авах нэгэн том хөшүүрэг болж өгчээ.

Тэрээр хэлэхдээ "Саяхныг хүртэл би улс төрд орно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ ард түмэн намайг одоо байгаа байр сууринд тавьж, чадамжгүй, авилгад идэгдсэн Ардчилсан намыг төрөөс зайлуулах даалгавар өгсөн" хэмээжээ. 

 


Ноён Юн 1960.12.18-нд Сөүл хотноо төржээ.

Аав нь коллежийн профессор, ээж нь багш байсан бөгөөд 1994 онд ес дэх удаагийнхаа шалгалтад тэнцэж, прокурор болж байжээ.

Улсдаа "Авилгатай тэмцдэг мөрдөн байцаагч" гэх нэрээрээ алдартай тэрээр 2021 онд албан тушаалаа өгч намд элссэн байна. 

Юн Сук Ёл 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байжээ. Тэрбээр 2019 онд Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байсан юм.

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ