Хавар цагийн урь орж, нар цаанаа л ээлтэй ээж нийслэлчүүд хувцсаа нимгэлэн, хөгшид хүүхдүүд гадаа налайн сууж харагдана. Ийм өдөр хотын төвөөр юу ч хийлгүй сэлгүүцэж, аль эсвэл өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шиг ээ тааваараа гэлдрүүлж явах мөнч сайхан даа.
Хаврын яг ийм гэгэлгэн өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ өдөр манай сурвалжилах баг “Хайрын хот” хотхоны төслийн талбайг зорьсон юм. Учир нь, хотын төв цэгээс 23 километр, Нисэхийн аюулгүйн тойргоос есөн километрт Улаанбаатар, Төв аймаг, “Өлзийт” хороолол гэсэн гурван уулзварын цэгт үргэлжийн нар тоссон эрүүл энгэр талд “Хайрын хот” дөрвөн улирлын хаус болон апартмент хорооллыг барихаар “Эрхэт Монгол” группийн хамт олон энэ сарын 13, 14-нд шавыг тавьсан билээ.
Тус группийн хамт олны эзний сэтгэлээр бүтээж байгаа ээлжит төсөл болох “Хайрын хот” хотхон Түргэний голын хөвөө, Айцын давааны өвөр бэлд 55 га газарт сүндэрлэх юм. Тэнд 2224 айлын хаус, орон сууц барихаар зураг төслөө бэлэн болгож, хотхоныхоо шавыг тавиад байна.
Харин өнгөрсөн амралтын хоёр өдөр тэд “Хайрын хот” хотхоны төслийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, иргэд болон захиалагч нарт хэрэгтэй мэдээллийг нь өгч ажилласан юм.
ЦЭВЭР АГААРТ ГАРАНГАА “ХАЙРЫН ХОТ” ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Манай сурвалжах багийг “Хайрын хот” хотхоны төслийн талбайд очиход тус төсөлтэй танилцаж, мэдээлэл авахаар олон хүн цугларсан байв. Тэдний ихэнх нь гэр бүлээрээ яваа нь илт. Төслийн талбай дээр үр хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд олон харагдана билээ. Тэд “Эрхэт Монгол” группийн ээлжит төсөл болох “Хайрын хот”-ын талаар мэдээлэл авах далимдаа амралтын нэг өдрийг гэр бүлээрээ цэвэр агаарт өнгөрүүлж байгаагаа хэлж байлаа.
Нөгөөтэйгүүр “Хайрын хот” төслийг сонирхож, мэдээлэл авахаар ирсэн иргэдийг “Эрхэт Монгол” группийн хамт олон угтан авч, реалторууд хүссэн мэдээлэл, сонирхсон хаус, орон сууцных нь талаарх мэдээллийг өгч байсан юм.
Хамгийн гол нь, 2224 айлын “Хайрын хот” дөрвөн улирлын хаус хороолол нийт 11 төрлийн 26-150 метрквадратын сонголттой. Nordic, steppe загварын сингл, твин, таун, мульти хаусандаа 30 хүртэл хувийн хямдралтай үнээр захиалга авч эхлээд байна. Үүгээр зогсохгүй өнгөрсөн бямба, ням гарагт 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулсан "Нээлттэй өдөрлөг"-ийн үеэр гэрээгээ баталгаажуулсан захиалагч бүртээ 5-20 сая төгрөгийн бодит хөнгөлөлт үзүүлж, бэлэг барьж байлаа.
“ХАЙРЫН ХОТ”-Д СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ СПОРТ ЦОГЦОЛБОР Ч СҮНДЭРЛЭНЭ
“Хайрын хот”-д хэдэн барилга бариад зогсохгүй гэдгийг “Эрхэт Монгол” группийн хамт олон онцолж байна. Тус 55 га талбайд 2224 айлын хаус, орон сууц сүндэрлэхээс гадна спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээний газрыг ч барихаар төлөвлөжээ. Дээр нь, 2500 авто машины зогсоолыг байгуулна гэхээр нүсэр том бүтээн байгуулалт өрнөх нь ээ.
Хамгийн гол нь, аливаа барилга байшин, орон сууцны хорооллын хэв маяг гэж бас нэг чухал зүйл бий. “Хайрын хот”-ын хувьд орчин үеийн минималист хэв маягтай, модерн болон классик интерьер засал чимэглэл хийхээр төлөвлөсөн. Үүнээс улбаалан загвар, талбайн өргөн сонголттойгоор гадна эрчим хүчний онцгой хэмнэлт, ашиглалтын зардал бага байхаар төлөвлөсөн байна. Орчин цагийн сонгодог бүтээцээр баригдана гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлаж байна.
Тэгэхээр 2224 айлын орон сууцны хорооллоос 1024 нь хаус, 1200 апартмент гэхээр нөхцөл боломжийн харагдана. Өөрөөр хэлбэл, хаус авах боломжтой нь хаусаа, аппартмент сууцанд орох нь түүнийгээ сонгох эрхийг танд бүрдүүлж өгч байгаа хэрэг. Мэдээж хэрэг, хаусууд дотроо твин, мульт, таун гээд ангилалтайгаас гадна метрквадратын сонголт өргөн байгаа нь хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлсэн хэрэг юм.
Х.МАНДАХБАЯР: “ХАЙРЫН ХОТ” ТӨСЛИЙН ОРЛОГЫН ГУРВАН ХУВИЙГ НОГООН БАЙГУУЛАМЖИД ЗАРЦУУЛНА
Хэрэг уншигчид санаж байгаа бол “Хайрын хот” төслийн шав тавих ёслолын үеэр “Эрхэт Монгол” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр “Төрөөс дагуул хот байгуулах шийдвэр гарч, улмаар ажил нь гараанаас гарч байгаа энэ үед манай төсөл эхэлж байгаагаараа онцлог. Мөн Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилга дор иргэд, аж ахуйн нэгж бүр идэвх санаачилгатай ажиллаж байгаа энэ үед манай төслийнхөн ч “Хайрын хот”-д 200 гаруй мянган мод сөөгийг тарьж ургуулна” хэмээн тодотгосон.
Түүнчлэн “Уг төслийн орлогын гурван хувийг ногоон байгууламжид зориулна. Үүнийг "Хайрын хот"-ын оршин суугчидтайгаа хамтран хэрэгжүүлэх юм. Хотын дуу чимээнээс ангид, цэвэр агаар, эрүүл хөрсөн дээр сүндэрлэх хороололд нийслэлчүүдээ урьж байна. Энэ хотхоны метр квадрат харьцангуй сонголт арвинтай. Зах зээлийн үнээс хямд байх, залуу гэр бүлд боломж олгох талаас бодлого барьж ажиллаж байна. Хамгийн гол зүйл бол "Эрхэт Монгол" групп сургууль, цэцэрлэг гээд бусад үйлчилгээний төвүүдийг цогцоор шийдэх бодлогоо энэ удаад ч барьж ажиллана” гэж ярьсан билээ.
Харин эхлүүлснээ чанартай гүйцэтгэж чаддаг хамт олон гэдгийг хүүхдийн Сэлбэ зусланд босож буй “Гранд Маршал”, Баянзүрх дүүрэг дүүргийн XVI хороололд босож буй “Сити Резиденс” хотхон болон түүнийг захиалагчид батлан хэлэх нь дамжиггүй. Тус групп нь бүтээж босгож байгаагаас гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чанад ухамсарладаг хамт олон гэдгийг өрнөж буй олон үйл явдал гэрчилнэ.
УЛААНБААТАР ХОТ “ХАЙРЫН ХОТ”-ООР ХАЯА ТЭЛНЭ
Өнөөдөр төрийн бодлого, шийдвэрийн дагуу Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай дагуул хот байгуулахаар нэгэнт ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл нийслэл хот Хөшигийн хөндий тийш тэлж хөгжинө гэсэн үг. Одоогийн байдлаар гэхэд Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндий хүртэл хоёр урсгал, зургаан эгнээ бүхий олон улсын стандартын 32.2 километр хурдны зам “Хайрын хот”-ын хаяа хормойгоор өнгөрч байгаа. Мөнхүү өнгөрөгч жил шав тавьсан 135.8 километр “Богдхан” төмөр зам Богд уулын өврөөр дамжин өнгөрнө. “Зам дагаж хөгжил” гэдэг дээ.
Ерөөсөө нийслэл хот маань энэ зүгт хөгжлийнхөө замаа нэгэнт нээж, гараанаас гарчээ. Энэ стратеги дагуу бүхий л зүйл тэлж хөгжих нь нэгэнт ойлгомжтой болсон. Өнөөдрийн байдлаар Улсын архивын газар, Гадаадын иргэн харъяатын газар болон нийслэлийн төр захиргааны хэд хэдэн байгууллага Нисэхэд нүүж ирээд байгаа. Үүн лугаа адил зарим яам, төрийн агентлаг, газруудыг Хөшигийн хөндий тийш нүүлгэх үүрэг өгч, судлах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна гэхээр эх орны маань нийслэл “Хайрын хот”-ын зүгт, энэ хотыг дамжин хаяа тэлж хөгжих нь тодорхой биз ээ.
АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / love city
ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, Хөшигийн хөндий рүү явах хурдны зам дагуу
ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт
БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080
"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП
ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ