...
...

Японд анагаахын чиглэлээр суралцсан төгсөгчдийн АНХДУГААР ФОРУМ болно

Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Монгол хоёр улс хоорондын эрүүл мэндийн салбар дахь хамтын үйл ажиллагааг дэмжих, Анагаах ухааны чиглэлээр Японд төгсөгчдийн харилцаа холбоог сайжруулах зорилготойгоор "ЯПОН УЛСАД АНАГААХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГСӨГЧДИЙН АНХДУГААР ФОРУМ"-ыг АШУҮИС, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг хамтран зохион байгуулах гэж байна.

Форумын үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Кикүма Шигэрү, Эрүүл мэндийн сайд М.Энхболд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар хүндэт зочидоор уригдан оролцох болно.

Тус Форумд Япон улсад мэргэжлээрээ сурч, ажиллах боломж болон туршлагаа хуваалцахаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Энхзол, Миязаки их сургуулийн Анагаах ухааны факультетын Анатоми, гистологи, эсийн биологийн тэнхимийн дэд профессор, Анагаах ухааны доктор Ч.Наранцог нар илтгэл хэлэлцүүлэх юм.

Үүнээс гадна Япон улсаас Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн нийт төслүүд, буцалтгүй тусламжийн талаар болон тэдгээрийн дотроос хамгийн амжилттай хэрэгжиж буй төслийн нэг болох АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн талаар танилцуулагдах юм.

Мөн Форумын үеэр Монгол Японы хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн шийдлийн талаар санал бодлоо солилцох, цаашид хэрхэх талаар гарц гаргалгаа, шийдэл олох зорилгоор "Монгол Японы  хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн шийдэл" сэдэвт  хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Форум нь 2022 оны тавдугаар сарын 28-ны 09-13 цагийн хооронд Монгол Японы төвд зохион байгуулагдах ба танхим болон цахимаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийг цахимаар баталгаажуулж оролцохыг урьж байна. 

Тус Форумыг зохион байгуулахад Эрүүл Мэндийн Яам, Япон улсын Элчин Сайдын яам болон Жайка олон Улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар дэмжин ажиллаж байна.

 

Бүртгэлийн линк: https://forms.gle/geW7w8Vr164YYGqE7

Дэлгэрэнгүй мэдээллийг ФБ эвент линкээр дамжуулан аваарай: https://fb.me/e/e6OdtEB4j

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ