АН-ын Бүлгийн даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өмнөх сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан. Төрөлх нутгийнхаа асуудалд тэр бүр оролцдоггүй байсан тэрээр сүүлийн үед "лайв тэмцэл"-ээ эхэлж, онцгойлон эзэнтэй мэдэгдлүүдийг хийн, энэ удаа бүр Хонгор нутгийг зорьж очсон нь улс төрийн зорилготой байж.
Тус аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж буй энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох иргэдийн уулзалтад Баянцагаан, Галуут,Шинэжинст, Баянөндөр зэрэг сумдаас хэд хэдэн автомашинаар иргэдийг зөөж, хувийн лайвынхаа арын фронтыг бэлджээ.
Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ гэж хожуу лоозогносон ч өөрийн намынхныг илт сайшааж Д.Ганбатыг битон тараасан нь хэрэгтэй маш сайн А.Адьяасүрэн ч яахав шинэ гишүүн ажлаа чадлаараа хийж байгаа хэмээн ганц спикер лүү давшлах түүний үг дараагийн сонгуульд бэлдэж буй попрол нь гэлтэй.
Тэрээр шийдэл ярихын оронд шэйр хийхийг уриалж, асуудал дэвшүүлэхийн оронд Ардын намыг харааж, завсраар нь Г.Занданшатар аа! хэмээн чарлахаас хэтэрсэнгүй. Сошиал хандалт руу тэмүүлсэн энэ их амбицыг Иргэдтэй хийх уулзалтын индэр дээрээс зөвөөр илэрхийлсэн бол нутаг усныхаа төлөөх сэтгэл нь харагдаж байсан биз.
УИХ-ын дарга Г. Занданшатар түүний асуултад тодорхой хариулт няцаалтуудыг өгчээ. Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат зөвлөлдөж ярилцсан жинхэнэ ардчилсан халуун уур амьсгалтай уулзалт боллоо хэмээн дүгнэлт өгчээ. Харин зааланд цугласан иргэд захиалгаар бусдыг өдөөн турхирсан энэ үйлдэлд нь дургүйцэж Д.Мөнхэрдэнийг заалнаас хөөн гаргажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250