...
...

8,6 тэрбумын санхүүжилт бүхий 51 төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл  сонгон шалгаруулах Хорооны хурал өнөөдөр /2022.10.22/ ХХААХҮЯ-ны хурлын зааланд болж байна. Энэхүү хурлаар эцсийн шатанд тэнцсэн аж ахуй нэгжүүд өөрсдийн төслийг танилцуулж байгаа юм.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/168 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны хооронд 30 хоногийн турш орон даяар Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авсан.

Төсөл хүлээн авах хугацаанд нийт 867 төслийн 105.4 тэрбум төгрөгийн хүсэлтийг ирүүлснээс цахим системд 571 аж ахуйн нэгж 82.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 226 төслийн хүсэлт хүлээн авснаас төсөл сонгон шалгаруулалтын эцсийн шат буюу Хорооны хуралд 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 51 төсөл шалгарч үлдээд байна.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 11.4-д зааснаар төсөл тус бүрийн үе шат бүрээс авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсааж санхүүжилтийг олгоно.

Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн 7 гишүүнтэй. Үүнээс олонх нь буюу 4-нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй явагдаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ